- Украин дахь гадны цэргүүд, зэвсгийн нийлүүлэлт байдлыг өөрчлөхгүй -
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия сегодня” агентлагийн ерөнхий захирал, “Вести недели” хөтөлбөрийн зохиолч, хөтлөгч Дмитрий Киселёвт ярилцлага өгчээ. Түүний өгсөн урт ярилцлага өчигдөр цацагдаж, дэлхий дахины анхаарлыг татлаа. Украины хямрал, цөмийн дайн болон дэлхий дахинд тулгараад байгаа асуудлын талаар ярьсан түүний ярилцлагаас онцлон хүргэе.
"Гадаадын хөлснийхөн хохирол амсаж байгаа"
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Киселёвт ярилцлага өгөхдөө “Украинд гадны цэргүүд байгаа болон зэвсгийн нийлүүлэлтүүд нь байлдааны талбар дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүй” гэжээ. Түүний ярьж буйгаар Барууны орнуудын цэргүүд Украинд эртнээс байгаа аж. Путин “Төрийн эргэлтээс өмнө гадны цэргүүд байсан. Төрийн эргэлт гарсны дараа тэдний тоо илүү нэмэгдсэн” гэсэн байна.
Түүнчлэн Барууны цэргүүд өнөөдөр Украинд зөвлөгч, гадаадын хөлснийхөн зэрэг дүрээр байгаа бөгөөд тэд хохирол амсаж байгааг Оросын Ерөнхийлөгч онцолжээ. Хөлсний цэргүүд Украины Зэвсэгт хүчиний Оросын хил орчмын бүс нутгууд руу хийхээр оролдсон дайралтад оролцсоныг Путин хэлээд “Улсын хилийн шугам руу дайсан халдахыг завдсан. Юуны түрүүнд хорлон сүйтгэгч нартай шүү. Жанжин штабын сүүлийн тайлангаар гадаадын хөлснийхөнтэй хамт дайралт хийхээр оролдсон” гэсэн байна.
"АНУ цөмийн туршилт хийвэл Орос бас тэгж чадна"
Тэрбээр мөн АНУ цөмийн туршилт хийх юм бол Орос бас тэгж чадна гэдгийг үгүйсгээгүй юм. Путин “ОХУ цэрэг-техникийн талаас авч үзвэл цөмийн дайнд бэлэн байна. Гэхдээ бүх зүйл тэгж тулчихсан гэж би бодохгүй байна” гэлээ. Тэрбээр Орос улс цэрэг-техникийн хувьд байнга бэлэн байдалд байдгийг онцлов.
Үүнээс гадна Путин “АНУ-ын цэргүүд Украинд ирвэл Орос тэднийг хөндлөнгийн оролцогчид гэж үзэх болно. Америкийн цэргүүд Оросын газар нутагт ийм л байна. Энэ бол хөндлөнгөөс оролцогчид. Тэд Украины газар нутагт байсан ч бид ингэж л хандана. АНУ Оросын ийм байр суурийг ойлгож байгаа” гэжээ.
"Бид хэлэлцээрт бэлэн байна"
Путин ОХУ Украины мөргөлдөөний асуудлаар хэлэлцээрт үргэлж бэлэн байсныг хэлээд сэтгүүлчийн асуултад “Бид хэлэлцээрт бэлэн байна гэж үү? Бид бэлэн байна. Тэд НАТО-г тэлэхгүй, Украины дотоод зөрчлийг энх тайван замаар шийдвэрлэнэ зэрэг олон амлалт өгсөн. Минскийн гэрээг мөрдөнө гэж амласан... Бидэнд олон зүйлийг амласан ч хангалтгүй байсан. Бид мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж байна. ОХУ-ын аюулгүй байдлын баталгаа бүхий чухал яриа хэлэлцээр байх ёстой. Дахиад хэлье, бид маргааныг, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж байна. Бидэнд баталгаа хэрэгтэй байна” гэлээ.
"Германчууд Крымийн гүүрэнд цохилт өгнө гэж төсөөлж байна"
Саяхан алдагдсан Германы офицеруудын Крымийн гүүр рүү цохилт өгөх тухай ярианы талаар Путин “Германы пуужингаар Крымийн гүүрэнд цохилт хийх тухай яриа нь Оросын талыг айлгах гэсэн төсөөлөл. Уран төсөөллөөс илүү зүйл биш” гэв. Түүний бодлоор Германы офицерууд өөрсдөө өөрсдийгөө урамшуулж байгаа явдал аж.
Үүнээс гадна ХБНГУ-д хуулийн асуудал байна гэж тэрбээр онцлоод “Яагаад гэвэл германчууд Германы Taurus пуужин Крымийн гүүрэн дээр байвал тус улсын Үндсэн хуулийг зөрчсөн зүйл болно гэдгийг сайн мэдэж байгаа” гэлээ.
Германчууд тус улсын цэргийн офицеруудын алдагдсан бичлэгийг жинхэнэ байсныг хүлээн зөвшөөрсөн юм. ОХУ-ын талаас энэ асуудалд барууныхныг Украины мөргөлдөөнд шууд оролцож байна хэмээн буруутгасан. Бундесверын дөрвөн офицер Taurus пуужинг Украинд нийлүүлэхтэй холбоотойгоор гарч буй хүндрэлийн талаар мөн ярьж байжээ. Тэд Украины нисгэгч нарыг бэлтгэх болон техникийн бусад асуудлыг хэлэлцэж, Taurus пуужинг ашиглан дайралт хийх Украины байнуудын талаар, тэр дундаа Крымийн гүүрний талаар ярьсан байна.
Германы Батлан хамгаалах яам бий болсонд асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Бичлэгийг анх цацсан RT агентлагийн ерөнхий редактор Маргарита Симонян дээрх бичлэгийг цэргийн нөхдөөсөө авсан гэж мэдэгдсэн билээ. Крымийн гүүрэнд цохилт өгөх тухай ярилцаж буй бичлэг нь Германд үр дагаварт хүргэхгүй байх гэж тэрбээр хэлээд "Бичлэгт офицерууд АНУ, Их Британийн армийн талаар дурдаж, тэд удаан хугацааны турш мөргөлдөөнд шууд оролцож байсан гэж ярьсан" гэсэн билээ.
Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Оросын тал Германы эрх баригчдаас уг бичлэгийн талаар тайлбар өгөхийг шаардаж байна гэж мэдэгдсэн. Тэрбээр "Бид Германаас тайлбар шаардаж байна. Берлин үүнийг яаралтай хийх үүрэгтэй. Асуултанд хариулахаас зайлсхийх оролдлого нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно" гэжээ.
"БНАСАУ цөмийн зэвсэгтэй учраас Оросоос юу ч гуйгаагүй"
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлч Дмитрий Киселёвт ярилцлага өгөхдөө “БНАСАУ өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй. Оросоос юу ч гуйгаагүй” гэж мэдэгдлээ.
БНАСАУ дайсны нийслэлд цохилт өгөх чадвартай их бууны сургуулилт хийж байсан тухай, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын баруун хэсэгт байрлах Солонгосын ардын армийн үндсэн баазад очиж, шуурхай сургуулилт хийсэн талаарх асуултад Путин “Тэд биднээс юу ч гуйгаагүй” гэжээ.
"Финланд, Швед улс НАТО-д элссэн нь туйлын утгагүй алхам байсан"
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Швед, Финланд улсууд Умард Атлантын цэргийн холбоонд элссэнийг утгагүй алхам гэж нэрлэжээ. Түүний хэлснээр хоёр улсын ийм алхам нь өөрсдийн үндэсний эрх ашигийн үүднээс ямар ч утгагүй бөгөөд зөвхөн “Барууны клуб”-ийн нэг хэсэг болох хүсэл эрмэлзлээс үүдэлтэй байж магадгүй аж.
“Тэд яагаад үүнийг хийсэн бэ? Миний бодлоор цэвэр улс төрийн үүднээс. Ямар нэгэн шүхэр дор “Барууны клуб”-ийн гишүүн байхыг үнэхээр хүсэж байсан байх” гэж Оросын Ерөнхийлөгч тэмдэглэв.
Шведэд тус улс НАТО-д элссэнтэй холбогдуулан хэд хэдэн ёслолын арга хэмжээ болсон билээ. Швед улс хүсэлтээ гаргаснаас хойш бараг хоёр жилийн дараа НАТО-гийн 32 дахь гишүүн болсон. Швед нь сүүлийн 200 жил эвсэлд үл нэгдэх гадаад бодлогыг тууштай сахисан улс юм. Гэвч Оросын эзлэн түрэмгийлэл энэ бодлогоосоо татгалзахад хүргэсэн гэсэн байна. Шведтэй зэрэг хүсэлтээ гаргасан Финланд улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НАТО-гийн 31 дэх гишүүн болж байв. Ингэснээр НАТО-гийн Оростой залгаа хилийн урт хоёр дахин нэмэгдсэн байна.
"Э.Макроны хурц хариу үйлдэл нь Африктай холбоотой байж магадгүй"
“Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Москвад хандсан хурц хариу үйлдэл нь Африкт явуулж буй үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй юм” гэлээ.
Путин “Тийм ээ, ямар нэгэн дургүйцэл байгаа гэж би бодож байна. Гэхдээ тэр (Макрон) бид хоёр шууд харилцаатай байх үед бид энэ сэдвээр нэлээд илэн далангүй ярилцсан” гэв.
Түүнчлэн Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Барууны орнууд Оростой цэг тавих бодолтой байсан ч Оросын ард түмний эв нэгдлийн өмнө хүчгүйдсэн гэж Путин хэлэв.
Үүний өмнө Оросын Аюулгүйн Зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Э.Макроныг Киевт айлчлах төлөвлөгөөтэй байгаатай холбогдуулан хулчгар гэж нэрлэжээ.
"Улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцохыг хэнд ч зөвшөөрөхгүй"
ОХУ-ын удирдагч Владимир Путин сэтгүүлч Дмитрий Киселёвт ярихдаа “Орос улс дотоод улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцохыг хэнд ч зөвшөөрөхгүй. Бид олон удаа хэлсэн, би олон удаа хэлсэн. Бид хэнд ч үүнийг хийхийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Үүний өмнө Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад Барууны орнуудын Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлогууд нь бүтэлгүйтэх болно” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр Москва дахь Барууны Элчин сайд нар Оросын дотоод хэрэгт оролцож байна гэсэн мэдээллийн дараа ийнхүү мэдэгдэл хийсэн юм.
Сэтгэгдэл ( 9 )
hariult engiin bogood oilgomjtoi uhaalag hariult ogson bna
АНУС тэргүүтэй барууны новшийн ардчилагч хэнээтнүүдийн эсрэг Орос орныг бүхэлд нь нэгтгэж чадсан хүн. Хариулт нь хүртэл энгийн ойлгомжтой!
Энэ путлер дайн хийгээд юу олж долоов?дэлхий даяар оросыг харааж ,нулимж бна.э/з-ийн хоригт орсны улмаас төсөв финанс нь доошоо уруудаж бна.энэ бдал нь 20,30 жил үргэлжилнэ.үүнээс хойш энэ оросуудтай өчүүхэн төдий харьцах,нүүр өгөх улс байхгүй ээ.кремлийн шизотай тарваган фюрерийн дэглэм нурж унах эцсийн шатандаа орсон.гагцхүү хэр хугацаанд энэ хогийн дэглэм дэнжигнэж тогтох бол гэдгийг харж суух үлдсээн.
Улсаа ганцаардуулан сүйрүүлдэг агуу удирдагч гэж байхгүй ээ хө, европоос холдож, ахан дүүстэйгээ хэзээ ч үл дуусах цусан өс зангидаж, улс орныг байтугай дэлхий ертөнцийг ч уусгаж болзошгүй хар хятадын өвөрт сайн дураараа гүйж ордог адгийн тэнэг алуурчин бол путлёр юм. Тэр дажгүй тактиктай чөтгөр, гэхдээ хэзээ ч боломжийн стратегич биш гэдгээ украйн руу халдан довтолсон тусгай ажиллагаа нэртэй бүтэлгүйтлээрээ нотлон харуулсан юм.
Путин ухаалаг удирдагч ямарваа юманд ул суурьтай ханддаг нь удирдагч хүнийл байх ёстой чадвар Орос улс зэвсэгээрээ 1р ордог орон байх тиймдээч яарах сандрах зүйлгүй эх ороноо удирдаж чадаж байна Америк гэдэг улс чинь гадны баахан тэнвэлчин цагаачид ирээд уугуул нутгийн индиан үнднстэний хаядаад улс байгуулсан цагаачид одоо дэлхийг ьэр чигт нь авахыг санаархаж байгаа нь илт байгаа юм байнал даа
ЯКУТЫН БӨӨНИЙ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ОЛОН ТҮМЭНД АНХААРУУЛСНААР ПҮҮТЭН БОЛ АМИЛСАН ЧӨТГӨР, ШУЛАМ БОЛОЙ!
Путин молодец.
Цус сорогч мангас путлэр
Ухаантай мундаг хувь хүн. Агуу удирдагч.