Путин: Бид Европтой харилцаагаа сэргээхэд бэлэн

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 16

Украины цэрэг дайны ажиллагаа, удаа дараагийн пуужин харваснаас шалтгаалан хоёр талын харилцаа хүйтрээд байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын холбоотой харилцаагаа сэргээхэд бэлэн гэж мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ “Цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал өөрчлөгдөж, үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хүндэтгэн үзсэн найрсаг харилцаа эргэн сэргэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзах үеэрээ энэ мэдэгдлийг хийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын талаас Украины эрчим хүчний байгууламж руу пуужин харвасан нь олон улсын шүүмжлэлийг дагуулсан юм. Ялангуяа дундын зайн тусгалтай “Орешник” пуужин харвасан юм. ОХУ-ын тухайд 2024 оны сүүлчээс эхлэн энэ төрлийн пуужингаар нэг бус удаа халдлага үйлдсэн билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(178.174.229.45) 2026 оны 01 сарын 18

BUZAR ALUURCHIN HULMAS OROSUUD EHLEED UKRIANAAS ZAILAH ESTOI

0  |  0
Ж(71.178.192.187) 2026 оны 01 сарын 17

Тэнэг зөнөг

0  |  0
Ж(71.178.192.187) 2026 оны 01 сарын 17

Тэнэг зөнөг

0  |  0
Зочин(66.181.190.140) 2026 оны 01 сарын 17

Оросыг бумбын орд ивээдэг

0  |  1
Top