Кремль: Путин Зеленскийтэй Москвад уулзахад бэлэн

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийтэй Москвад уулзахад бэлэн” гэж мэдэгдлээ. ОХУ-ын төрийн тэргүүн гагцхүү энэ уулзалтаар “эцсийн шийдвэрт хүрч”, “бүр мөсөн гал зогсоох хэлэлцээг бодитой болгож”, “ОХУ-ын тавьсан шаардлагыг хүлээн авах тохилдолд л уулзана” гэсэн байр суурьтай байгаа юм. “Киев Индепендент” цахим хуудасны мэдээллээс харвал ОХУ-ын тал Украиныг бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахаас нааш дипломат үйл хэрэгт сонирхол бага байгаа аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийн тухайд “Уулзалт ямар форматтай байхаас үл хамаараад бид уулзахад бэлэн. Гэхдээ Беларусь болон Оросоос бусад улс оронд уулзах ёстой” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр АНУ-ын зуучлалаар Орос, Украины төрийн тэргүүний уулзалт зохион байгуулж, гурван талт хэлэлцээ эхлүүлэхийг уриалаад байна. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын зүгээс ОХУ-ыг ямар нэг байдлаар гурван талт хэлэлцээнд ятгаж байсан ч Иранд өдөөсөн дайнтай холбоотойгоор энэ хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ.

Ташрамд дурдахад 2025 оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Аляск мужид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтын дараа Доналд Трамп “Яриа хэлэлцээг түргэвчлэхийн тулд ажиллаж байгаа” гэсэн боловч Кремлийн зүгээс энэ мэдээллийг эрс няцаасан юм.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top