НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Европ Гүржийг алдсан. Одоо тэнд хүний эрхийн нөхцөл байдал хүндхэн болсон” хэмээн мэдэгдсэнд эгдүүцсэн “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намын дарга Ираклий Карцхалия түүнийг улс төрч гэгдэгч утсан хүүхэлдэй гэж нэрлэж, Гүржийн тухай ярихаасаа өмнө амаа угааж бай хэмээн зөвлөжээ.
“Улс төрч гэгдэгч энэ утсан хүүхэлдэй Гүржийн тухай эрээ цээргүй доромжилсон үг дахин хэлж, манай улсыг дайнд турхирч байна” гэж тэр мэдэгдсэн байна. Гадаадын тусгай албад Украины “Майданы” зохиомжийг давтан хэрэгжүүлэх зорилгоор Гүржид жагсаал цуглааныг санхүүжүүлж байгаа гэж Гүржийн Ерөнхий сайд Ираклий Кобахизе есдүгээр сарын 22-нд мэдэгдсэн юм. Гүржийн засгийн газар улс орноо ийм нөхцөлд оруулахгүй гэж тэр онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Гүржүүд улсаа Оросуудаар 3 хуваалгачаад хаширдаггүй ээ..