НҮБ бүрэн эрхийн хугацаа нь тавдугаар сарын 20-нд дуусгавар болсон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийг эрх зүйн чадамжтай гэж үзсэн тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.
Володимир Зеленський Украины төрийн тэргүүн хэвээр байгаа бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Украины тэргүүнтэй харилцах шаардлагатай үед түүнтэй холбогддог хэмээн онцолсон байна.
Украины ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сарын 31-нд болж, шинээр сонгогдсон ерөнхийлөгч тавдугаар сард тангараг өргөх ёстой байжээ. Тус улс дайны байдалтай байгаа тул сонгуулийг хойшлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )