Украины Киев мужийн Петропавловская Борщаговка тосгонд зэвсэглэсэн хүмүүс 40 орчим хүнийг байрны хонгилд хууль бусаар байлгаж байгаа тухай даваа гарагийн орой Украины хэвлэлүүд мэдээлснээр олон улсад дуулиан дэгдээгээд байна. Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кирилл Буданов ийм байр олон байгаа гэж ил тод мэдэгджээ. Украины парламентын гишүүн Артем Дмитрукийн мэдээлснээр, тус хонгилд сүүлийн нэг сард хэд хэдэн хүн зодуурын улмаас амиа алджээ.
Эмнэлгийн нэгэн ажилтны ярьснаар, хувийн байшингийн хонгилд хүмүүс аюултай байдалд байгаа дүрс бичлэг ирүүлсний дагуу түргэн тусламжийн машинтай тус байрны гадаа очжээ. Хамгаалагчид эмч нарыг оруулаагүй байна. Орон нутгийн оршин суугчид тус байр руу нэвтрэхийг завдахад тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Хэвлэл, сошиал сүлжээнд энэхүү мэдээлэл тархсны дараа эмч нарт дотогш нэвтрэхийг зөвшөөрч, тэд хүнд гэмтэл, бэртэлтэй дөрвөн хүнийг авч гарчээ.
Цагдаа нарын мэдээлснээр, тус байранд Украины үндэсний гвардийн алба хаагчид байрлаж байжээ. Тэдний мэдээлснээр, эмч нарын гаргасан дөрвөн эрэгтэй нь ангиасаа оргон зугтсан цэргүүд байсан аж.
“УНИАН” хэвлэлд мэдээлснээр, эрүүдэн шүүх “шоронд” саатулагдсан зарим хүмүүсийн төлөө мөнгө нэхэж, заримыг нь ангиасаа оргон зугтаасных нь төлөө шийтгэж байжээ. Тус ногилд 14 настай хүүхэд хоригдож байсан нь гал дээр тос нэмэв. Эрх баригчид тэр хүү тэнд яагаад орсон тухай тайлбар хийгээгүй бол Украины "Зеркало недели" сонин хүү маш аймшигтай байдал байсныг онцолсон байна.
Энэ сарын 3-нд Украины Мөрдөн шалгах товчоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Украины дотоод хэргийн яам, Үндэсний гварди, цагдаагийн газраас хэвлэлийн бага хурал зарлаж, энэхүү хэрэг нь өдөөн турхирах ажиллагаа байсан гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )