Европын Комисс, Герман, Франц, Их Британи, АНУ, Украин, Дэлхийн банкны техникийн ажлын хэсгийн уулзалт Брюссель хотноо болж өнгөрөв. Уулзалтаар Украины хямралыг зохицуулах боломжийн хувьд үр дүнд хүрээгүй байна.
Уулзалтыг зохион байгуулсан Европын комисс уулзалтын үр дүнгээр гаргасан мэдэгдэлдээ талууд дайны дараах Украины сэргээн босголт, хөгжлийн асуудлыг хэлэлцсэн гэж онцолжээ. “Мөргөлдөөн эхэлснээс хойш Украины хамгийн том ивээн тэтгэчийн хувьд Европын Холбоо нийт 231.5 тэрбум евро олгоод байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Харин баримт бичит Украин улс дайны байдлаас сэргээн босголтын үе шатанд хэрхэн шилжих талаар дурдаагүй байна. Европын комиссын зүгээс түнш орнууд нь Украины төсвийн алдагдлыг нөхөхөд нэмж хөрөнгө гаргана гэсэн хүлээлттэй байгааг тэмдэглэжээ.
Европын Холбоо 2027 онд Украинд 45 тэрбум евро гаргахаар төсөвлөөд байна. Ирэх онд Украины төсвийн алдагдлыг нөхөхөд 70 тэрбум евро шаардагдаж байгаа бөгөөд үлдсэн 25 тэрбум еврог түнш орнууд нь гаргана гэж Европын комисс найдаж байна. Түнш орнуудад Их Британи, Канад, Норвеги орж байгаа бөгөөд Вашингтон санхүүжилтээсээ татгалзсан тохиолдолд Япон болон олон улсын санхүүгийн байгууллагуудад найдаж байна.
Бельгийн “Rapporteur” хэвлэлд мэдээлснээр, тус уулзалт нэгдсэн яриа хэлэлцээ бус тусдаа зөвлөгөөн болж өндөрлөжээ. Киевийн аюулгүй байдалд баталгаа олгохтой холбоотой асуудлуудыг пүрэв гараг хүртэл хойшлуулж, НАТО-ийн төв байранд хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )