Европын Холбооны удирдагчид Украины зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг яаралтай зохион байгуулсан Европын Холбооны дээд хэмжээний уулзалт харууллаа гэж Луанда хотод болсон уг дээд хэмжээний уулзалтад онлайнаар оролцсон Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэн байна.
Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта Украины мөргөлдөөнийг зохицуулах АНУ-ын шинэ төлөвлөгөөг яаралтай хэлэлцэхээр Европын Холбоо болон Африкийн Холбооны зөвлөгөөн хийхээр төлөвлөж байсан Анголын нийслэлд тус холбооны гишүүн бүх улсын удирдагчдыг урьсан байна.
“Энэ уулзалт сая дууслаа. Америкийн дэвшүүлсэн 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөг бид хэлэлцэв. Маш олон асуудал үүссэн. Европын Холбоо дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байгааг л би тодорхой хэлж чадахаар байна. Украинд цэргийн зэвсэг, техник нийлүүлэх сохор зоосгүй мөртөө Европын Холбоо Украинд санхүүгийн болон цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх бодолтой байна” гэж Орбан дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэхдээ мэдэгдэв. Түүний хэлснээр, Европын Холбооны удирдлага Украиныг дэмжих мөнгөн хөрөнгийг тус нэгдлийн гишүүн орнуудын төсвөөс гаргаж авахаар тооцоолж байгаа ажээ. Үүнд оролцохгүй гэдгээ Унгарын эрх баригчид нэг бус удаа мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )
Америк европын тусламжийн мөнгөний зарим хэсэг нь зеленскийн дансаар энэ нөхдүүдэд тараагдсан болохоор эд түүнийг үхэн хатан хамгаалаад байгаа юм. Хэрэв зэленский баригдахаар бодвол тэд түүнийг алахаас өөр сонголтгүй юм.

Сэг зэмээр хооллогчид