Украиныг Европын холбоонд элсүүлэхийг Унгар улс дэмжихгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 05

Украиныг Европын Холбоонд элсүүлэхийг Унгар улс дэмжихгүй бөгөөд үүний оронд хоёр талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоохыг санал болгож байна гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украины удирдагч Владимир Зеленскийн Унгарын эрх баригчдын эсрэг ээлжит дайралтад хариулахдаа мэдэгджээ.

“Аливаа улсыг Европын Холбооны гишүүнээр элсүүлэн авах асуудлыг гишүүн бүх улс санал нэгдсэнээр шийдвэрлэдэг болохыг би Украины ерөнхийлөгчид сануулахыг хүсэж байна. Энэ нь улс бүр шинэ гишүүн элсүүлэхийг дэмжих юм уу эсэргүүцэх бүрэн эрхтэй гэсэн үг юм. Украиныг Европын Холбоонд элсүүлэх нь Европт дайн дэгдэж, унгарчуудын мөнгө Украин руу урсахад хүргэх учраас Унгар улс энэ асуудлыг дэмждэггүй, цаашид ч дэмжихгүй” гэж Унгарын Засгийн газрын тэргүүн Х хуудастаа бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top