Унгарын Гадаад хэрэг болон эдийн засгийн гадаад харилцааны сайд Петер Сийярто өнөөдөр Люксембург хотод болох Европын Холбооны Гадаад харилцааны зөвлөл болон Эрчим хүчний зөвлөлийн хуралдаан дээр Украинд үргэлжлүүлэн цэргийн тусламж үзүүлэх хийгээд Оросоос байгалийн хий, газрын тос худалдан авахыг хориглох саналыг эсэргүүцнэ гэж мэдэгджээ.
“Хүндхэн өдөр байх болно. Энэ хоёр Зөвлөлийн хуралдаан дээр бид Унгарын эрх ашгийг хамгаалах шаардлагатай тулгарах юм. Оросоос байгалийн хий, газрын тос худалдан авахыг хориглох нь манай эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг алдагдуулна” гэж тэрээр Facebook хуудастаа бичсэн байна.
Европын Холбооны гишүүн орнуудын сайд нар Украинд цэргийн тусламж үзүүлэх, Оросын эсрэг шинэ хориг нэвтрүүлэх, тус улсын байгалийн хий, газрын тосны нийлүүлэлтээс 2028 оноос бүрэн татгалзах асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )
Маш их дэмжиж бнаа.
Albaker krediti предлагат банкови кредити 5000-аас 50 000 евро, които финансираме болон проекти нь 50 000-аас 300 000 евро на годишна база за всяко лице эсвэл четвъртък, на който е необходим кредит. Novac за удовлетворяване на някои техните потребности.\nАко ви е необходима помощ, моля ви да ни хэрэгцээе колко ви е необходимо и желателно периодът да бъде отплатен. Бързи кредит и безкрайни стрес плащания. Цахим хаяг: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042
Маш их зөв дайнаа зогсоо.эсэргүүцэж бнаа\n