Магьяр: Унгарыг НАТО, ЕХ-ны хүчтэй холбоотон болгоно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Унгарын парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний “Тиса” намын тэргүүн Петер Магьяр Унгар улсын Европын Холбоо болон НАТО дахь бүрэн эрхт оролцоог сэргээнэ гэж мэдэгджээ.

Унгарын ерөнхий сайдын албыг хашин боломжийг сонгуулийн дүнгээр олж авсан Магьяр Будапешт хотноо сонгогчдынхоо өмнө хэлсэн үгэндээ Виктор Орбаны засгийн газрын сулруулсан ардчиллыг эргэж сэргээх алхам хийнэ гэж онцолсон байна.
Тэрбээр санал хураалтын дүн Унгар улс нь  хэний ч хамжлагат бус Европын улс байхыг хүсэж байгааг харуулав гээд Герман, Франц, Европын комисс, Хорват, НАТО-ийн тэргүүн нартай утсаар ярьсан тухай зарлажээ.

Ерөнхий сайдын албан тушаалд очсоныхоо дараа юун түрүүнд Варшав хотод айлчилна гээд учир нь Унгар, Польшийн хэвийн харилцааг сэргээх нь чухал гэж онцолжээ. Мөн Вена, Брюссельд айлчилж, Европын Холбооны төсөв болон тусгай сангуудаас Унгарын авах ёстой хөрөнгө мөнгийг буцаан авах асуудлыг шийднэ гэж мэдэгджээ. Орбаны засгийн газар Брюссель эл хөрөнгийг улс төрийн шалтгаанаар саатуулж байгаа гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.

Унгарын Сонгуулийн комиссын мэдээлснээр, санал хураалтын урьдчилсан дүнгээр Магьярын “Тиса” нам парламентын 199 суудлын 138-г нь авахаар байна.

2010 оноос хойш Унгарыг засгийн газрын тэргүүлж буй Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

Виктор Орбаны намын залуучуудын жигүүрийн гишүүн байсан Магьяр нь2024 оны хоёрдугаар сард улс төрийн тавцанд гэнэт гарч иржээ. Тэрбээр уран илтгэх чадварынхаа ачаар богино хугацаанд алдаршиж, Орбаны дэглэмийн эсрэг олон мянган жагсагчдыг цуглуулж чадаж байв. Тэрбээр “Тиса” жижиг намыг тэргүүлж, санал асуулгын дүнгээр удалгүй эрх баригч “Фидес” намыг ардаа орхижээ. Магьяр Унгарт томоохон шинэчлэл, реформ хийхийг амлаж байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top