Унгарын шинэ Ерөнхийлөгч Путиныг шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Унгарын шинэ Ерөнхийлөгч Каталина Новак тангараг өргөх үеэрээ Оросын Украинд явуулж буй цэргийн ажиллагааны талаар ярьжээ.

Каталина Новак “Бид Путины түрэмгийлэл, бүрэн эрхэт улс руу зэвсэгт халдлага хийж буйг эсэргүүцэж байгаа. Зөвлөлт холбоот улсыг сэргээн бүрдүүлэх бүхий л хүчин чармайлтад бид үргэлж үгүй гэж хэлэх болно. Унгарчууд эх орондоо, хөрш орнууддаа дайныг бус энх тайвныг хүсэж байна. Бид төвийг сахисан биш, бид гэм буруугүй хохирогчдын талд, үнэний талд байгаа” гэсэн байна.

Тэрбээр Унгар улс Украины Европын холбоонд элсэхийг дэмжиж буйг хэллээ.

44 настай Каталина Новак Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон юм. Мөн тэрбээр Европын Холбооны орнуудын хамгийн залуу Ерөнхийлөгч болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hutsvaa(202.55.188.35) 2022 оны 05 сарын 24

Cham shig bogsooroo hooloo olj igej baigaa Mangar buduun avgai Putind zaadaggui yum. Neonatsistiin boov hohood odor honog ongorooh ayadaad l yavj bai .bas Ukrainiig demjine gene ee Amerik NATO giin belen bor mangar avgai ta al am 2 oo jaahan tataad yavj bai

3  |  5
МАНболГАХАЙ(202.126.88.138) 2022 оны 05 сарын 18

Нэг иймэрхүү мэдэгдэл хийчихэд яадаг юм бол МАНай МАНгар дарга нар

2  |  2
Top