Украиныг Европын Холбоонд элсүүлэхийг Унгар улс дэмжих албагүй бөгөөд Украины эрх баригчид сүрдүүлэн тулгах замаар Унгарын удирдагчдыг байр сууриа өөрчлөхөд хүргэж чадахгүй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэн байна.
Унгарын эрх баригчид эсэргүүцэж байгаа ч Украин улс Европын Холбоонд нэгдэж чадна хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлсэнтэй холбоотойгоор Орбан дээрх мэдэгдлийг хийжээ. “Украиныг Европын Холбоонд элсүүлэхийг дэмжих ёс зүйн үүрэг Унгар улсад байхгүй. Сүрдүүлэн тулгах арга замаар Европын Холбоонд ганц ч улс элсэж байгаагүй. Энэ удаа ч ийм юм болохгүй. Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх шийдвэрийг хамтын нөхөрлөлийн бүх гишүүн санал нэгтэй дэмжсэнээр гаргах ёстой билээ” гэж Унгарын Ерөнхий сайд Х хуудастаа бичсэн байна. “Бүх нийтийн санал асуулгаар Унгарын ард түмэн шийдвэрээ гаргасан бөгөөд иргэдийн дийлэнх олонх нь Украиныг Европын Холбоонд элсүүлэхийг эсэргүүцсэн” гэж тэр тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Albaker krediti предлагат банкови кредити 5000-аас 50 000 евро, които финансираме болон проекти нь 50 000-аас 300 000 евро на годишна база за всяко лице эсвэл четвъртък, на който е необходим кредит. Novac за удовлетворяване на някои техните потребности.\nАко ви е необходима помощ, моля ви да ни хэрэгцээе колко ви е необходимо и желателно периодът да бъде отплатен. Бързи кредит и безкрайни стрес плащания. Цахим хаяг: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042
TEVGEL UNGARIIG EU .NAAS HUUH HTEI