Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан телевизийн М1 сувагт ярилцлага өгөхдөө илэрхийлсэн байна.
“Зөвхөн гаднын хүчнийг татан оролцуулснаар л энэ хямралыг зохицуулж чадна. Оросуудтай хэн нэгэн нь тохиролцох ёстой. Үүнийг АНУ ч юм уу, магадгүй, Европын Холбоо хэрэгжүүлж болох юм. Гэвч Европ Оростой яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа нь асар хор уршигтай алдаа юм” гэж Унгарын Засгийн газрын тэргүүн тэмдэглэжээ.
“АНУ Оростой харилцаа холбоогоо сэргээсэн болохоор чухамхүү тус улс Украины ирээдүй болон түүний эдийн засгийн нөөцийн асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа бол Европ ийм яриа хэлэлцээний гадна нь хоцорч, өөрийн ирээдүйн тухай ч ярьж чадахгүй үлдэнэ” гэж Орбан үзэж байна. “Ийм учраас Европын удирдагчид оросуудтай шууд харилцаж, яриа хэлэлцээ эхлүүлж, Орос, Европын хооронд Европын аюулгүй байдлын системийн тухай хэлэлцээр байгуулаасай хэмээн бид хүсэж байгаа юм” гэж тэр тайлбарлав.

Сэтгэгдэл ( 0 )