Румыны парламентад суудалтай, Европтой нэгдмэл байх үзэлтэй улс төрийн намууд засаглалын хамтарсан хөтөлбөр бэлтгэх, ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч дэвшүүлэх талаар тохиролцоонд хүрлээ гэж намуудын дарга нарын зөвлөлдөөний дүнд нийтэлсэн мэдээлэлд тэмдэглэсэн байна.
“Европтой нэгдмэл байх үзэлтэй Социал-демократ нам, Үндэсний либерал нам, Румыныг аврах холбоо, Румыны унгарчуудын ардчилсан холбоо болон үндэсний цөөнхүүдийн парламентын бүлэг өнөөдөр Румыны парламентад Европтой нэгдмэл байх үзэлтэй олонхын бүлэг, Европтой нэгдмэл байх үзэлтэй засгийн газар байгуулах, ерөнхийлөгчийн сонгуульд Европтой нэгдмэл байх үзэлтэй хамтарсан нэр дэвшигч дэвшүүлэх үүрэг хүлээхээр тууштай тохиролцлоо” гэж уг мэдээлэлд онцолжээ.
Парламентад суудалтай, Европтой нэгдмэл байх үзэлтэй улс төрийн намуудын дарга нарын зөвлөлгөөнөөр хөрөнгө оруулалт болон шинэчлэлтийн өнөөгийн хурдыг нэмэгдүүлэх, засаглалын хөтөлбөр боловсруулах хамтарсан комисс байгуулахаар тохиролцсон байна. Мөн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, төрийн зардлыг бууруулах тодорхой төлөвлөгөө боловсруулах, сайн засаглалыг нэвтрүүлэх, төрийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох зэрэг тохиролцоонд хүрчээ. Румыны 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нд сонгогдсон 465 суудалтай шинэ парламентад дээр дурдсан Европтой нэгдмэл байх үзэлтэй улс төрийн намууд нийт 303 суудалтай олонхыг бүрдүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )