Росатом компани Унгарт атомын цахилгаан станц барьж өгнө

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 06

“Росатом компани Унгарт Европ дахь хамгийн орчин үеийн бөгөөд хамгийн аюулгүй атомын цахилгаан станц барьж өгнө” гэж ОХУ-ын төрийн өмчит энэ корпорацын ерөнхий захирал Алексей Лихачев телевизийн "Россия 24" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Росатом компаниас хилийн чанадад хэрэгжүүлж байгаа зарим төсөл, тухайлбал Турк, Египет, Бангладеш улсад атомын цахилгаан станц барих төсөл хөндлөнгийн саад тотгортой тулгарч байсан хэдий ч захиалагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллаж, гэрээний ерөнхий хугацааг баримталж чадаж байгаа ажээ.

Унгарын Пакш хотод 1980-д онд зөвлөлтийн мэргэжилтнүүдийн барьсан атомын цахилгаан станц ажиллаж байгаа аж. Дунай мөрний эрэг дээр Будапешт хотоос 100 км-ийн зайтай орших энэ цахилгаан станцын 4 блок тус улсад үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний тал хувийг бүрдүүлдэг юм байна. Одоо "Пакш-2" төслийн хүрээнд 1200 мегаваттын хоёр шинэ блокийг барьж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(202.126.89.236) 13 цагийн өмнө

Юугаараа барьж өгөх юм болдоо. Дайнд музейд байсан танкаа гаргаж өгч байгаа улсад итгэхэд бэрх л юм даа...

2  |  2
Top