ОХУ-ын эрх баригчдын авч хэрэгжүүлж болзошгүй хариу арга хэмжээний үр дүнд Унгарын компаниудын ашиг сонирхолд эрсдэл учрахаар байвал Өрнөдөд байршуулсан Оросын мөнгөн хөрөнгийг хураах Европын Комиссын санаачилгыг Унгар улс дэмжихгүй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Mandiner сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Оросын актив хөрөнгийн тухай асуудлыг аравдугаар сарын 23-24-нд болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ. Европт царцаагаад байгаа ОХУ-ын актив хөрөнгийн ихэнх хэсэг нь буюу 200 тэрбум гаруй еврогийн хөрөнгө Бельгид байрладаг Euroclear олон улсын санхүүгийн компанид байршиж байгаа аж. Тус компани уг хөрөнгийг хураахыг эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )