Унгар улс Европын Холбоог даргалах болсон билээ. Гэвч тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан холбооны гишүүдтэйгээ зөвшилцөлгүйгээр ОХУ болон Хятадад айлчилж, Европын Холбооны зүгээс хатуу шүүмжлэлд өртсөн.
Тус холбооны гишүүн орны удирдагч нар Унгар улсын зохион байгуулах дээд хэмжээний уулзалтуудыг бойкотлох шийдвэрийг гаргана хэмээн Виктор Орбанд эсэргүүцлээ илэрхийллээ.
Виктор Орбан энх тайвны төлөө дээрх айлчлалуудыг хийсэн ч Европын Холбооны бодлого, дипломат харилцаатай уялдаагүй гэж тус эвслийн гишүүд үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
tenegteerei yovropin holboo gegchiin ihemseg ornuud