Европын Холбооны удирдагчид, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга нар Парис хотноо энэ сарын 4-нд болох уулзалтын үеэр Украины асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Financial Times хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.
Уулзалтыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дээд хэмжээний хэлэлцээг үргэлжлүүлэх үүднээс санаачилжээ. Уулзалтад Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен оролцох аж.
Энэхүү уулзалт нь Вашингтон хотноо АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн уулзалтын дараа болж байна.

Сэтгэгдэл ( 0 )