Украинд шинээр нийлүүлж буй манай зэвсгийн үнийг НАТО-гийн гишүүн орнууд төлдөг болсон учраас одоо АНУ-ын татвар төлөгчид ашиг хүртдэг болсон гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кэролайн Ливитт телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Бид НАТО-д зэвсгээ үргэлжлүүлэн худалдана, харин тэдгээрийг хэрхэн ашиглахаа тус эвсэл болон Украин улс өөрсдөө сонгоно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан билээ” гэж хэлсэн байна. Түүний онцолсноор, Трампын үед байгуулсан зэвсэг худалдах гэрээ нь Америкийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадсанаар тус улсын татвар төлөгчдөд ашигтай болсон ажээ.

Сэтгэгдэл ( 0 )