Украины мөргөлдөөн дэлхийн Гуравдугаар дайн болохоос зайлсхийж чадсан гэж үзэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

 

Украины мөргөлдөөн дэлхийн Гуравдугаар дайн болж даамжрах болзошгүй аюулыг зайлуулж чадсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна.

“Нөхцөл байдал дэлхийн Гуравдугаар дайнд хүргэж болзошгүй байсан гэж би бодож байна. Гэхдээ одоо тийм юм болохгүй” гэж тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа онцолжээ. “Би хүмүүсийн амь насыг аврахын тулд Украины хямралыг зохицуулахад чиглэсэн хүчин чармайлт тавьж байна. Энэ мөргөлдөөнийг дуусгахыг хүсэж байгаа ч яаж ч чадахгүй байгаа Европт туслахын тулд би үүнийг хийж байгаа” гэж Трамп хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top