Украин улс, түүний Европын түнш орнууд болон АНУ Оросын оролцоотой Вашингтоны боловсруулсан энхийн төлөвлөгөө болон Женев мөн Флоридад болсон хэлэлцээний дүнд шинэчилсэн хувилбарыг хэлэлцсээр байна гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ. Тэрбээр Украины зүгээс баримталж байгаа гурван тэргүүлэх чиглэлийн асуудлын талаар ярихдаа газар нутаг, аюулгүй байдлын баталгаа болон батлах хамгаалахад зориулсан санхүүжилт, дайны дараах сэргээн босголт зэрэг гурван асуудал хамгийн хүндрэлтэй болохыг онцолсон байна.
Энэ долоо хоногийн эхээр Зеленський Франц улсад айлчилж, Эммануэль Макронтой уулзсан бол үүний өмнөхөн Украины төлөөлөгчид Флоридад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф, дараа нь Трампын хүргэн Жаред Кушнертэй энхийн төлөвлөгөөг хэлэлцсэн билээ.

Зеленський хэвлэлийнхэнтэй уулзахдаа газар нутгийн асуудал хамгийн ярвигтай болохыг онцолсон. Түүний хэлснээр, мөнгө, сэргэн босголтын асуудлыг Европын түнш орнуудгүйгээр шийдвэрлэхэд амаргүй. Аюулгүй байдалд баталгаа олгоход АНУ болон Европын байр суурь тодорхой байх нь туйлын чухал гэжээ.
Ямар шаардлага тавигдаж байгаа вэ?
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, энхийн төлөвлөгөөний анхны хувилбар 28 заалттай байсан бөгөөд Орост эзлэгдсэн Украины бүс нутгийг хүлээн зөвшөөрөх, тэр бүү хэл Оросын арми одоогоор эзэлж аваагүй байгаа зарим нутгаас Украины цэргийг гаргах асуудлыг тусгасан байв. Киев үүнийг хүлээн авах боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн төдийгүй Европын түнш орнууд нь мөн эсрэг байр сууриа илэрхийлж байв.
Төлөвлөгөөний анхны хувилбарт мөн Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдийг шат дараатай цуцлах, дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэх заалт орсон байжээ. “Орост энэ дайныхаа төлөө шагнал хүртэж байгаа мэт сэтгэгдэл хэрхэвч төрүүлж болохгүй” гэж Зеленський мэдэгдсэн. Тэрбээр Украин улс хориг арга хэмжээ, дайны гэмт хэрэг, Орост эзлэгдээд байгаа газар нутгийн статусын тал дээр зарчмын байр суурь баримталж байгаа. Мөн үүнд Оросын активууд, сэргээн босгох үүрэг хамаарна. Түрэмгийлэгч түрэмгийллийнхээ төлөөсийг төлөх учиртай” гэж Зеленський мэдэгджээ.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Женевт болсон яриа хэлэлцээгээр энхийн төлөвлөгөөг өөрчилжээ. Харин ямар өөрчлөлтүүд орсон тухай тодруулаагүй. Өрнөдийн хэвлэлүүдийн бичсэнчлэн газар нутгийн асуудлыг хаалтад авч, Трамп, Зеленський нарын яриа хэлэлцээгээр авч үзэхээр үлдээсэн байна.
Аюулгүй байдлын баталгаа ба Оросын активууд
Украин улсын хувьд аюулгүй байдалд нь баталгаа олгох асуудлыг туйлын чухал гэж үзэж байна. Төлөвлөгөөний анхны хувилбарт тодорхой баталгаа олгох асуудлыг тусгаагүй байсан бөгөөд зарим ажиглагчид АНУ болон Европын холбоотнууд Киевийг НАТО-ийн дүрмийн тавдугаар зүйл заалттай ижил механизм хэмээн авч үзэж байна гэж бичиж байв.
Зеленськийн мэдэгдсэнээр, аюулгүй байдлын баталгаа олгох саналыг, цэргийн ажиллагаа дууссаны дараа Украинд цэргээ илгээх хүсэлтээ илэрхийлсэн орнуудын бүлэг бэлдэж байгаа аж. “Аюулгүй байдлын баталгаа болон хамгаалалт нь Украины хувьд тэргүүн зэргийн ач холбогдолтой. Украины тусгаар тогтнолыг хадгалж үлдэх баталгаа, тусгаар байдлыг хамгаалах баталгаа. Үүнийгээ бид хамгаална. Оросыг гурав дахь удаа халдахаас хамгаалахын тулд бид ажиллаж байна” гэж Зеленський онцлов.

Украины батлан хамгаалах чадвар болон дайны дараах сэргээн босголтыг санхүүжүүлэх эх үүсвэрийн хувьд өрнөдийн орнууд ЕХ-д царцаасан Оросын активуудыг харж байна. Төлөвлөгөөний анхны хувилбарт ийм төрлийн хэлцлээс тэр дундаа АНУ ашиг хүртэх тухай заалт орсон байжээ.
Оросын активуудыг ашиглах тухай эцсийн шийдвэр одоогоор гараагүй байгаа. Шалтгаан нь активуудыг хадгалж байгаа Бельгийн байр суурьтай холбоотой. Бельгийн засгийн газар Оросын активуудыг ашиглахтай холбоотой эрсдэлүүдийг өөрөө хүлээхэд хүрнэ гэж болгоомжилж байгаа.
Цаашид хэрхэх вэ?
Зеленський АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Уиткофф, Макрон, Их Британийн ерөнхий сайд Кир Стармертай зөвлөлдсөн тухай ярьсан. Мягмар гарагт Уиткофф Москвад айлчилж, Оросын талд төлөвлөгөөнийхөө шинэчилсэн хувилбартай танилцуулах үүрэгтэй.
Мөн өдөр Украины тэргүүн Ирландад айлчлах бөгөөд Флоридад хэлэлцээ хийсэн Украины төлөөлөгчид түүнд хэлэлцээний үйл явцыг тухай танилцуулна. Оросын талын хариуг АНУ авсны дараа дүр зураг илүү тодорхой болно гэж Зеленський үзэж байна.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хамгийн сүүлд хийсэн мэдэгдлүүдээс үзвэл Орос улс дайныг зогсоох тал дээр тавьж буй шаардлагуудаасаа татгалзах бодолгүй байгаа нь харагдсан. Тэрбээр Украины цэрэг заасан байршлуудаас гарсан цагт цэргийн ажиллагааг зогсооход бэлэн гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )
украйн хүссэн ч, эс хүсэн ч Домбасын газар нутгийг өгч байж дайн дуусах нь улам тодорхой болж байна. Харин Одессыг нэмж алдаж магадгүй....
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
Дээрээс нь гэмт хэрэгтэй асуудал асуудал
ene teneg khuukheldeig buren duusgakh kheregtei , busdyn gar khul bolj ulsaa suiruulj bui pizda shuu dee
ene teneg khuukheldeig buren duusgakh kheregtei , busdyn gar khul bolj ulsaa suiruulj bui pizda shuu dee
ene teneg khuukheldeig buren duusgakh kheregtei , busdyn gar khul bolj ulsaa suiruulj bui pizda shuu dee