Украины мөргөлдөөнийг зохицуулах хэтийн төлөвийг өөдрөгөөр үнэлж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 20

 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Украины мөргөлдөөнийг зохицуулах хэтийн төлөвийг өөдрөгөөр үнэлж байгаа хэдий ч чухам хэзээ шийдэгдэхийг хэлэхэд бэлэн биш байна.

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний баг бүхэлдээ энэ чиглэлд найман сарын турш ажиллаж байна. Энх тайван тогтоох хүчин чармайлтаа бид үргэлжлүүлнэ. Үүнд хүрэхэд ямар хугацаа шаардагдахыг хэн ч хэлж мэдэхгүй. Ямар ч байсан үр дүн гарна гэсэн өөдрөг үзэлтэй байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа дараа ойрын үед Будапештэд уулзахаар тохиролцсон тухайгаа мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top