Европын тулгамдсан асуудал болж үлдэх ёстой байсан Украины мөргөлдөөнд АНУ оролцох хэрэггүй байсан юм гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Ямар нэгэн зүйл болох байх. Тийм зүйл болохгүй бол би зүгээр л зайгаа авна. Цаашдаа тэд өөрсдөө үргэлжлүүлнэ биз. Энэ бол Европын нөхцөл байдал. Энэ мөргөлдөөн Европын асуудал болж үлдэх ёстой байсан боловч АНУ-ын өмнөх засаг захиргаа оролцох ёстой хэмээн үзсэн учраас бид оролцсон. Мөнгө санхүүгийн болон бусад тусламжийн хувьд бид Европоос хамаагүй их хэмжээнд оролцсон” гэж тэр онцолжээ.
“Бид гадаадын улсад дээд амжилт тогтоосон асар их хөрөнгө мөнгө гаргаж, зэвсэг болон санхүүгийн тусламж үзүүлсэн. Европ ч бас ихээхэн хөрөнгө зориулсан ч бидний олгосноос хамаагүй бага байв. Бид бараг гурав дахин их хөрөнгө гаргаж өгсөн. Энэ бол ичгэвтэртэй зүйл. Энэ бүх түүх ч ичгэвтэртэй” гэж Америкийн удирдагч нэмж хэлсэн байна.
Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш АНУ Украинд 180 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн байна. Харин Украины нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн албан хаагчид байгаагүй, байх ч ёсгүй юм гэж Трамп мэдэгдэв. Украины мөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн АНУ-ын хүчин чармайлтад давж болохгүй улаан шугам байгаа гэнэ. Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар тохиролцоонд хүрэх боломжгүй болсон тохиолдолд Вашингтон Украины асуудлаарх энхийн үйл явцаас гарч магадгүй хэмээн Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 9 )
яг зөв дөө
яг зөв дөө
яг зөв дөө
яг зөв дөө
яг зөв дөө
яг зөв дөө
яг зөв дөө
яг зөв дөө
яг зөв дөө