Жон Ленноны гитар хамгийн үнэтэй таван гитарын нэг болов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 31

Домогт “The Beatles” хамтлагийн дуучин, хөгжимчин Жон Ленноны 50 жил дээврийн адарт хадгалагдсан гитар дуудлага худалдаагаар 2.85 сая ам.доллароор зарагдсан тухай “Julien's Auctions” ордон мэдээлжээ.

“Framus Hootenanny” үйлдвэрийн гитар тус хамтлагийн дууны нэрээр “Help!” гэсэн нэр авчээ. Тус гитараар “Help!” болон “Rubber Soul” цомгийн бичлэгийн үеэр тоглосон байна. Жон Ленноноос гадна тус гитараар мөн хамтлагийн гишүүн Жорж Харрисон “You've Got Hide Your Love Away”, “Norwegian Wood” дууг бичүүлэх үеэр мөн тоглож байжээ.

1965 оны сүүлээр Жон Леннон тус гитарыг “Peter & Gordon” дуу бичлэгийн студийн захирал Гордон Уоллерт бэлэглэж байсан бөгөөд Гордон хожим нь өөрийн менежертээ өгчээ. Менежер нь хөгжмийн зэмсгийг дээврийн адарт 50 жил хадгалсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top