Наполеоны малгай дуудлага худалдаагаар 2 сая еврогоор зарагдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 20

Францын анхны эзэн хаан I Наполеон Бонапартын (1769–1821) малгай Францад болсон дуудлага худалдаагаар 1.9 сая евро буюу 2.1 ам.доллароор зарагджээ.

Гурван өнгийн туузаар чимэглэсэн хар эсгий малгайг ойролцоогоор 1810 онд урлажээ. Малгайг Наполеон 1815 онд Элба арлаас зугтахдаа өмсөж байсан гэж үздэг байна. Тэрээр Элба аралд цөллөгт байжээ. 600-800 мянган еврогоос эхэлж дуудсан малгайн үнэ дээд амжилт тогтоосон гэж Osenat дуудлага худалдааны ордон онцолжээ. Түүхчдийн онцолсноор, тус малгай нь Наполеоны брэндийн нэг хэсэг байсан. Тэрбээр малгайг хазгай тавьж, тулааны талбарт онцгойрдог байжээ. Наполеонд нийт 120 ийм төрлийн малгай байсан байна. Өдгөө эдгээрээс 20 малгай үлдээд байгаагаас ихэнх нь хувийн цуглуулгад байдаг аж.

2014 онд Наполеоны өөр нэг малгай 1.8 сая еврогоор зарагдаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top