Суут эрдэмтэн Алберт Эйнштейний АНУ-ын 32-р Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд хандан нацист Германд цөмийн зэвсэг бүтээх аюул нүүрлэж буйг анхааруулсан захидлыг дуудлага худалдаагаар 3.92 сая ам.доллароор худалджээ.
Захидлыг хоёр хувилбараар бичсэн бөгөөд Рузвельтэд илгээсэн хувилбар нь Нью Йорк хотод байрладаг Рузвельтийн номын сан, музейд хадгалагддаг байна. Эйнштейний гарын үсэг бүхий арай богино хувилбарыг “Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен хадгалж байсныг ийн дуудлага худалдаагаар оруулсан байна. Суут эрдэмтэн өөрийн захидалдаа нацист Герман цөмийн судалгаагаа ашиглан асар хүчтэй бөмбөг бүтээж байж болзошгүй хэмээн Ерөнхийлөгч Рузвельтэд сэрэмжлүүлж байжээ.
2021 онд Эйнштейний өөрийн гараар бичсэн E=mc2 алдарт тэгшитгэл бүхий захидал 1.2 сая ам.доллароор зарагдаж байв.
Сэтгэгдэл ( 0 )