“The Beatles” хамтлагийнхны уран зураг 1.7 сая ам.доллароор зарагджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 03

 

Домогт “The Beatles” хамтлагийн гишүүдийн зурсан “The Images of Women” уран зураг “Christie's” ордны дуудлага худалдаагаар 1.74 сая ам.доллароор зарагджээ.

Астракционизм чиглэлийн уран зургийг домогт хамтлаг Японд хийсэн аялан тоглолтынхоо үеэр зурсан байна. Тэд 1966 оны зун Токио хотод зохион байгуулсан концертын үеэр Японы уламжлалт аргаар хийсэн ваши цаасан дээр зуржээ. Аюулгүй байдлын үүднээс тус хамтлагийн гишүүд чөлөөт цагаар хүртэл зочид буудалдаа байрлах ёстой байсан ба энэ үеэр тэдэнд хамтран нэг урлагийн бүтээл гаргах санаа төржээ. Домогт хамтлагийн бүх гишүүний гарын үсэг бүхий уран зургийг “The Images of Women” нэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top