Испанийн эрт уран зураач Пабло Пикассогийн “Матео Фернандес де Сото-ийн хөрөг” уран зургийн будгийн давхарга дор нэгэн нууцлаг эмэгтэйн хөрөг илэрчээ.
Лондон дахь Курто урлагийн хүрээлэнгийн судлаачид дэвшилтэд технологи ашиглан хөргийн дор эмэгтэй хүний дүрс байхыг санамсаргүй олж харжээ.
Пикассо “Матео Фернандес де Сото-ийн хөрөг” бүтээлээ 1901 онд 19 настай байхдаа бүтээжээ. Энэ нь түүний алдарт “Хөх үе”-ийн эхэн үеийн бүтээл юм. Тэрээр өөрийн найз, мэргэжил нэгт зураач Матео Фернандес де Сото-г зурсан байдаг. Эмэгтэй хүнийг дүрсийг энгийн нүдээр ч харах боломжтой гэнэ. Де Сото-ийн толгойн баруун талд дотоод интерьертэй уусан харагддаг байна.
Сэтгэгдэл ( 0 )