Нидерландын алдартай уран зураг гурав дахь удаагаа хулгайлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Нидерландын нэрт уран зураач Франс Халсын “Шар айраг ба хоёр хүү” нэртэй алдартай уран зураг гурав дахь удаагаа хулгайд алдагджээ.

Нидерландын Лийрдам тосгоны жижиг музейд хадгалагдаж байсан уран зургийг улс даяар эрэн хайж байна.  Дээрх уран зураг нь 1626 оны үед Нидерландын алтан үеийн уран зургийн нэгэн тод төлөөлөл юм.

Франс Халсын уран зураг хамгийн анх 1988 онд хулгайд алдагдаж хоёр жилийн дараа олж илрүүлэн 1991 онд сэргээн засварлаж байжээ.  Харин 2011 онд музейн судлаачаар ажилладаг хоёр этгээд хулгайлж зургаан сарын дараа илрүүлж байсан аж.

Утрехт хотын өмнө зүгт орших Лийрдам тосгоны музейд орон нутгийн цагаар пүрэв гарагийн 03.30 цагт хулгайд алдагдсан тухай мэдээлэл цагдаад бүртгэгджээ.

Хэдийгээр олон удаа хулгайд алдагдаж байснаас шалтгаалан хамгаалалтаар тоноглосон байсан ч хамгаалалтын системд нэвтэрсэн ул мөр илэрсэн байна.


Эх сурвалж: DW

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нoll(202.179.26.56) 2020 оны 08 сарын 29

Харахаар хулгайлмаар болдог тийм байдлаар зурсан юм шиг.

0  |  0
Top