Хуулбар зураг Рембрандтын жинхэнэ бүтээл болж таарчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

 

Нидерландын Хааг хотын Бредиус музейн судлаачид тус музейн санд хадгалагдаж буй “Elevation of the Holy Cross /Ариун загалмайг босгосон нь/” уран зураг нь хуулбар бус Рембрандт Харменс ван Рейний өөрийнх нь эх бүтээл болохыг тогтоожээ.

Тус музей эл уран зургийг 100 жилийн өмнө худалдан авсан ба 1969 онд бүтээлийг хуулбар хэмээн, эх хувилбар нь Германы Мюнхений музейд хадгалагддаг хэмээн үзэж байжээ. Уран зургийг сэргээн засварлаж, Амстердам дахь Рейкс музейтэй хамтран судалсны эцэст эл уран зураг агуу зураачийн эх бүтээл болохыг тогтоосон байна. Судалгаагаар “Elevation of the Holy Cross /Ариун загалмайг босгосон нь/” уран зургийг 1642-оос 1645 оны хооронд бүтээсэн болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top