Хааг хотын Маурицхёйс музейн сэргээн засварлагчид тус музейн сан мөрөгт хадгалагддаг хоёр уран зураг Рембрандтынх биш болохыг тогтоожээ.
“Маурицхёйс музей гурван уран зурагт хийсэн судалгааны үр дүнд танилцууллаа. Эдгээр уран зургийг сэргээн засварлах алба нарийн шинжилсэн” гэж тус музей мэдэгдсэн байна.
“Торон захтай залуугийн хөрөг” /1629/, “Өвгөний судалбар зураг” /1655-60/, “Өвгөний царай” /1655-60/ уран зургуудыг Рембранд өөрөө зураагүй байж магадгүй гэж үзжээ. Эхний хоёр уран зургийн хувьд сэргээн засварлагчид агуу зураачийнх биш гэдэгт итгэлтэй байгаа бол гурав дахь зураг дээр эргэлзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )