“Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэргэжлийн боловсон хүчин, туршлагад тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийг хариуцуулж, бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхлүүлсэн.
Тус төмөр замын төслийн дээд бүтцийн ажилд ашиглагдах материалын тээвэрлэлт, тэдгээрийг хүлээн авах болон талбайд тараан байршуулах ажлыг улирлын нөхцөл байдлаас үл хамааран тасралтгүй үргэлжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн далан байгуулах ажил 96%, ухмал байгуулах ажил 95%, төмөр бетон дугуй хоолойн ажил 88.3%, гүүрийн ажил 91.6%, төмөр бетон дөрвөлжин хоолойн ажил 75.7% буюу доод бүтцийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 98%, төслийн нийт ажлын гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )