Чойрын төмөр замын бүтээн байгуулалтад Хятадууд туслахаар боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрийн дагуу Чойрын төмөр замын бүтээн байгуулалтад “Кайсун Холдинг” болон БНХАУ-ын төрийн өмчийн Хятадын төмөр замын барилга угсралтын компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд “Кайсун Холдинг” компанийн Гүйцэтгэх захирал Янг Ёнгченг, Хятадын төмөр замын барилга угсралтын компанийн төлөөлөгч Бао Гуожонг, Хонконг-Макаог хавсран суух Ерөнхий консул С.Эрдэнэ нар оролцсон байна.

Чойр-Улаанбаатарыг холбосон 250 км төмөр замаар 1.8 сая тонн ачаа тээвэрлэж болохуйц хэмжээнд хүргэх бүтээн байгуулалт энэ намар эхлэхээр болжээ. БНХАУ-ын санаачилсан “Бүс ба Зам” санаачилгад “Кайсун Холдинг” компани анхлан оролцсон компанийн нэг бөгөөд африк болон зүүн европын улсуудад хэрэгжүүлж буй төмөр замын хэд хэдэн бүтээн байгуулалтад оролцсон туршлагатай компани аж. Одоогоор хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын дэд бүтэц, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах аж.

Тажикстаны нийслэл Душанбе хотод 2014 оны есдүгээр сард болсон Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар Монгол Улсын санаачилсан “Талын зам”, БНХАУ-ын санаачилсан “Бүс ба Зам”, ОХУ-ын санаачилсан “Евразийн эдийн засгийн коридор” төслийн хүрээнд гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаар тохиролцсон юм.

Эдийн засгийн коридор байгуулах санаачилгын хүрээнд зам тээвэр, аж үйлдвэр, хил гааль, хорио цээр, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн нийт 32 төсөл хэрэгжихээр болсон билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batzandan(66.181.185.19) 2019 оны 10 сарын 04

Honhoriin toirog tz-g shuluutgaach tend l saad

0  |  0
matilda(41.138.90.81) 2019 оны 05 сарын 20

Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / еврогоос 72 цагийн дотор 72%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
Зочин(116.86.174.23) 2019 оны 05 сарын 17

”Чойр-Улаанбаатарыг холбосон 250 км төмөр замаар 1.8 сая тонн ачаа тээвэрлэж болохуйц хэмжээнд хүргэх бүтээн байгуулалт энэ намар эхлэхээр болжээ” гэх. Одоо 1.8 сая тонн хүрдэггүй юмуу?

0  |  0
Зочин(116.86.174.23) 2019 оны 05 сарын 17

”Чойр-Улаанбаатарыг холбосон 250 км төмөр замаар 1.8 сая тонн ачаа тээвэрлэж болохуйц хэмжээнд хүргэх бүтээн байгуулалт энэ намар эхлэхээр болжээ” гэх. Одоо 1.8 сая тонн хүрдэггүй юмуу?

0  |  0
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Top