“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гаргасан 300 тэрбумын МТZ бонд амжилттай арилжаалагдаж дууслаа.
Энэхүү бонд нь Монгол Улсад анх удаа төрийн өмчит компани өөрийн хөрөнгөөрөө батлан даан гаргасан, жилийн 17 хувийн хүүтэй эх үүсвэрээр Багахангай-Хөшигт-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын санхүүжилтэд зарцуулагдах бөгөөд цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн урт хугацаат хөрөнгө оруулалт татаж энэхүү бондоо буцаан дуудахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү санхүүжилтийн арга хэрэгсэл нь Төрийн өмчит компаниудын хувьд шинэ жишиг бөгөөд улсын төсөвт дарамт үзүүлэхгүй төсөл хөтөлбөрийг бизнесийн зарчимаар санхүүжүүлэх мөн олон улсын банк санхүүгийн шаардлага жишигт нийцсэн санхүү болон үйл ажиллагааны үр дүн тайлагнадаг анхны Төрийн өмчит компани болсноороо онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )