БНХАУ-ын хэвлэл мэдээллийн "ChinaDaily" цахим хуудаст мэдээлснээр Монгол-Хятадыг холбосон хил дамнасан бүтээн байгуулалтын Хятадын талын бүтээн байгуулалт эхэлсэн байна. Бүтээн байгуулалтыг БНХАУ-ын төрийн өмчит Хятадын эрчим хүч хөрөнгө оруулалтын корпорац санхүүжүүлж буй аж. Нийт 760 ширхэг “Т” хэлбэрийн дам нурууг замын дагуу суурилуулах юм.
Төмөр зам 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн бөгөөд жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчинтэй байх юм. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц хөгжүүлнэ гэж "ChinaDaily" цахим хуудасны мэдээлэлд дурджээ. Гэвч энэхүү бүтээн байгуулалт нь байгаль цаг уурын асар их бэрхшээл дагуулсан төдийгүй өндөрлөг газарт суурилуулах асар их ур чадвар шаарддаг гэдгийг ч дурдсан байна.
Одоогийн байдлаар төслийн явц 26% байгаа бөгөөд 268 “Т” хэлбэрийн дам нурууг суурилуулжээ. Дам нурууны угсралтын бүх үе шат энэ оны аравдугаар сар гэхэд дуусах төлөвтэй байна. Бүтээн байгуулалтын ажлыг олон тооны ухаалаг төхөөрөмж, технологийн ололт ашиглан гүйцэтгэж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )