Рио Тинто компани “Вину” төслийн хайгуулаа үргэлжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 05

Рио Тинто компани Баруун Австрали мужид орших “Вину” төслийн хайгуулаа үргэлжлүүлж байгаа талаараа мэдээллээ. Зэс болон алтны арвин их нөөцтэй тус уурхай Хедланд боомтоос зүүн өмнө зүгт 350 км-т оршдог юм. Тус уурхайн хойд хэсэгт Рио Тинто компани 24 цооног үүсгэж, өрөмдлөг хийж байгаа аж. Одоогоор төслийн хайгуулын ажилд 250 сая ам.доллар зарцуулаад байгаа аж. Компанийн зүгээс дээрх хайгуулын ажил үр дүнгээ өгч, компанийн ирээдүйн томоохон төслийн нэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Түүнээс гадна өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын Аризона мужид орших зэсийн уурхайд 302 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн юм. Рио Тинто компани дээрх төсөлд Канад болон Хятадын компанитай хамтарна гэх мэдээлэл байсан ч одоогоор энэ талаар ямар нэгэн мэдээлэл тодорхой болоогүй байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Донгос(202.126.89.161) 2019 оны 05 сарын 06

Шүүхэд дуудна дуудуулна гэхээс өөр бүтээнэ босгоно гэдэг юм монгол хүний олгойд орохоо больжээ. Хорвоогийн хогын амьтад бож дууслаа даа.

0  |  0
зочин(49.0.218.137) 2019 оны 05 сарын 05

Эрдэнэт -Овоотын төмөр зам бол Монголын үзэсгэлэнт байгалийг сүйтгэх , эдийн засгийн ач холбогдолгүй ажил. үүнийг оролдсон, концесс өгсөн хүмүүсийг удахгүй шүүхэд дуудах өдөр ирнэ. энэ төслийг эсэргүүцэж байна.

0  |  0
Top