Рио Тинто компани хуулийн хэлтсийн захиралыг шинээр томилжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 15

Рио Тинто компани хууль эрх зүй, засаглалын хэлтсийн захирал Изабелл Дешамыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Труди Чарльзыг томилох болсноо зарлалаа. Шинээр томилогдсон Труди Чарльз наймдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа албан ёсоор томилогдох юм байна.

Труди Чарльз нь 20 гаруй жилийн ажлын туршлагатай “BP” компанийн дээд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тус компанид ажллахаас өмнө Лондон, Хонконгд ажиллаж байсан Англи, Уэльсийн хуульчдын нийгэмлэг, Хонконг болон Австралийн Квийнслэндийн хуульчдын нийгэмлэгийн жинхэнэ гишүүний сонгуульт ажилтай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.190.50) 2026 оны 05 сарын 15

\nРТ --ОТ нар МУ-ын ЗГ-тай дайтах хүчээ нэмэгдүүлж байгаа бололтой кккк

0  |  0
Top