Эпштейн ба Рио Тинто | Тэнд “найтаахад” энд сандрахын учир

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Хууль зүйн яам бэлгийн мөлжигч Эпштейнтэй холбоотой мэдээлэл цацагдахад л “Монгол” гэдэг нэр, үүнийг дагаад Рио Тинто, цаашлаад Оюутолгой төслийн тухай мэдээлэл хангалттай цуварч эхэлсэн. Энэ талаар тухайн үед Австралийн Financial Review болон холбогдох бусад цахим хуудаснууд мэдээлж байлаа. Хамгийн сүүлд Бельгийн нийслэл Брюссельд төвтэй “EUREPORTER” цахим хуудас “How Jeffrey Epstein helped Rio Tinto subjugate Mongolia” гарчигтай нийтлэл нийтэлсэн юм уг нь. Уг нь гэдгийн учир нь цацсанаасаа хойш устгагджээ. Энэ тухай манай цахим хуудас “ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Эпштейн Рио Тинтог Монголд нэвтрэхэд хэрхэн туслав” гарчигтайгаар бүрэн эхээр нь нийтэлсэн юм.  

АНУ-ын Хууль зүйн яамны ил болгосон Эпштейнтэй холбоотой баримт материалуудад Эпштейнтэй холбоотой уул уурхайн гэрээний тухай дурдсан байгаа. Гэхдээ үүнийг барим тавим нотлоход тун бэрх. Австралийн санхүүгийн шинжилгээний AFR сэтгүүл энэ тухай мөн бичихдээ “Жеффри Эпштейн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй Оюутолгой төслийг хөдөлгөхөд голлох нөлөөтэй зургаан зөвлөхийн нэг байжээ. Тэдний дунд Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд ч байж. АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэлсэн олон тооны цахим шууданд дурдсанаар 2014 онд болсон зөвлөхүүдийн уулзалтын үеэр Кевин Радд төслийг гацаанаас гаргахын тулд “хатуу бодлого” баримталж болно гэсэн байр суурь ч илэрхийлж байсан байна” гэж барим тавим тусгасан байдаг.

Эпштейнтэй холбоотой материалуудад ил болсноос хойш “Монгол” гэдэг нэр хэдэн зуун удаа дурдагдаж байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Гэлээ гээд бүх зүйлд сохроор итгэх бус асуудлыг гүн, гүнзгий агуулгаар нь нягталж үзэх шаардлагатай. Тухайн нийтлэлүүдийн агуулга ямар байхаас үл хамаараад аливаа нийтлэл хэн нэгний ятгалгаар устгагдах ёсгүй. Агуулга нээлттэй байж гэмээж нь үнэн, худлыг уншигч олон өөрсдөө шүүн тунгаана!!!

“Эпштейн нь Монгол Улс, Рио Тинтотой урт хугацаанд харилцаатай байжээ” гарчигтай нийтлэлийн агуулга нь бүхэлдээ Ц.Элбэгдоржийн санаачилсан зөвлөлд Эпштейн тэргүүтэй зургаан зөвлөх байгаад зогсохгүй хэд, хэдэн удаа уулзсан тухай дурдсан байдаг. Хамгийн чухал нь “Рио Тинтотой гэрээг нэн яаралтай байгуулж, олон улс дахь нэр хүндээ хадгалах ёстой” гэдэг байр суурийг Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд болон бусад хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ятгадаг байсанд оршино. Энэ нийтлэлийн төгсгөлд дурдсанчлан Кевин Раддын ажлын алба энэ мэдээллийг няцаасан ч, Ц.Элбэгдоржтой ямар нэгэн байдлаар уулзалт болсон гэдгийг баталсан юм.

Эпштейнтэй холбоотой материалуудад ил болсноос хойш “Монгол” гэдэг нэр хэдэн зуун удаа дурдагдаж байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Үүнийгээ дагаад гаднын хөрөнгө оруулагчид дунд Монгол Улсын нэр хүнд унах сөрөг нөлөөлөл ч гарахыг үгүйсгэхгүй. Чухам иймээс бүх агуулгуудад бид болгоомжтой хандах ёстой юм.  Бүр сүүлд “EUREPORTER” цахим хуудаст нийтэлснийг харвал “нууц үдэшлэгт оролцдог байсан”, “Рио Тинтогийн талд ятгасан”, “Монгол Улсад хохиролтой шийдвэр гаргуулсан” зэрэг агуулга тусгасан байсан. Хамгийн ноцтой нь “Монгол Улс тусгаар тогтнол суларсан” гэдэг агуулгад болгоомжтой хандах учиртай. Тусгаар тогтнол сулруулах нь гаднын аль улсад ашигтай вэ, ер нь ийм санаархал хэнд байна. Хамгийн гол дээрх цахим хуудаст нийтэлсэн нийтлэл ямар нэгэн авторгүй байгаад анхааралтай хандах ёстой байсан. Гэтэл устгагдчихсан. Нийтлэлийн эхэнд дурдсан яг тэр гарчгаар нь хайвал илэрц гарч ирэх боловч “EUREPORTER” дээрх нийтлэл нь устгагдчихсан байгааг та харна. Гэлээ гээд энэ нийтлэлийг устгах санаархал хэнд ч байж таарахгүй. Үнэн, худал байхаас үл хамаараад бүх агуулгууд цахим орчинд байж байх ёстой. Үүнийг нь уншигч олон өөрсдөө тунгаана. Тунгаагаад үнэн, худлыг нь өөрсдөө хангалттай нягталчихна. Ер нь Монгол Улстай, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөлд багтсан хөндлөнгийн зөвлөх гэх Их Британийн Лорд Петр Манделсонд хариуцлага тооцож, Лорд цолыг нь хурааж, хуулийн хариуцлага оноох давлагаа хүчтэй өрнөж байна. Араас нь Кевин Радд болон нэр дурдагдсан бусад хүмүүст ч хариуцлага тооцох нийгмийн шаардлага тавьж байгаа. Бид харин мэдээлэл хэзээ устгагдахыг хүлээгээд, хариуцлагаас хэн нэгнийг бултуулах шаардлага байхгүй.


ЗҮҮЛТ: Хэдийгээр “EUREPORTER” сайтын ноцтой нийтлэл устгагдсан ч AFR сэтгүүлд нийтэлсэн нийтлэлийг  “AFR: Эпштейн нь Монгол Улс, Рио Тинтотой урт хугацаанд харилцаатай байжээ” энэ холбоос дээр дарж үзнэ үү.

AFR сэтгүүлд нийтэлсэн эх материалыг "Epstein’s long ties extended to Mongolia, and its Rio Tinto stoush" дээрх холбоос дээр дарж үзнэ үү.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.93) 9 минутын өмнө

Улс орнууд Эпштейнтэй холбоотой хүмүүстээ хариуцлага тооцоод эхэллээ... Монгол улс элбэгдоржтонгуудтайгаа хэзээ тооцоо бодох бол ???

0  |  0
Top