Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 09

Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа нас барсан Жеффри Эпштейнтэй хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд түүнийг гэмт хэрэгтэнтэй холбох оролдлого гарч байгааг дурджээ.

Сүүлийн үеийн зарим хэвлэл мэдээллээр болон нийгмийн сүлжээнд гарсан ‘Эпштейний файлууд’-тай холбоотой мэдээлэлд Дээрхийн Гэгээн Далай ламыг Жеффри Эпштейнтэй холбохыг оролдож байна. Дээрхийн Гэгээнтэн Жеффри Эпштэйнтэй хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд өөрийн нэрийн өмнөөс хэн нэгнийг уулзах, харилцахыг зөвшөөрч байгаагүй гэдгийг баталж байна гэж Далай ламын хэрэг эрхлэх газраас гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Энэхүү мэдэгдэл нь Трампын засаг захиргаанаас Эпштейнтэй холбоотой засгийн газрын мөрдөн шалгалтын баримтуудыг саяхан нийтэлсний дараа гарчээ. Зарим баримт бичигт Далай ламын үйл ажиллагаа дурдагдсан боловч Эпштейнтэй холбогдуулан албан ёсоор буруутгаж байгаагүй.

АНУ-ын Хууль зүйн яам нэгдүгээр сарын 30-нд Эпштейнтэй холбоотой гурван сая хуудас баримтыг нийтэлсэн бөгөөд Конгрессын гишүүд хоёрдугаар сарын 9-өөс эхлэн эдгээрийн засварлагдаагүй хувилбарыг үзэх боломжтой болох юм гэж USA TODAY хэвлэлд дурджээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.40) 2026 оны 02 сарын 10

Далай ламыг бүү гүтгэ. Түүнийг тайван орхи

1  |  0
Баатархүү(149.88.107.39) 2026 оны 02 сарын 09

Далай Ламаа чи зөндөө олон очиж хүний наймааны хүүхнүүд дээр зугаацаж зугаацчихаад одоо болохоор мэдэхгүй гэнэ ээ.

0  |  1
Зочин(66.181.176.167) 2026 оны 02 сарын 09

Элбэгдорж уулзаж байсан. Булай чинь АНУ-д орогноод эхнэр хүүхдээ хаясан.

1  |  0
Top