Далай лам хүүгийн уруул дээр үнссэндээ уучлал хүсэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Дээрхийн гэгээн Далай лам бяцхан хүүг уруул дээр нь үнсэж, “хэлээ хөх” гэж хэлж буй дүрс бичлэг нь интернэтээр цацагдсаны дараа уучлал эржээ.

Даваа гарагт /2023.04.10/ гаргасан мэдэгдэлд Далай лам хүү болон хүүгийн гэр бүл, найз нөхдөөсөө уучлал эрж, хэлсэн үгэндээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

“Дээрхийн гэгээн хүмүүстэй уулзахдаа, тэр тусмаа олон нийтийн болон камерын өмнө ихэнхдээ гэмгүй хошигнодог” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Олны дургүйцлийг хүргэсэн дүрс бичлэгийг Далай ламын Энэтхэгийн Дарамсала дахь сүмд өнгөрсөн хоёрдугаар сард болсон арга хэмжээний үеэр хийжээ.

Дүрс бичлэгт бяцхан хүү Нобелийн Энх тайвны шагналт Далай ламд дөхөж очин, "Таныг тэвэрч болох уу" хэмээн асуудаг. Дээрхийн гэгээнтэн (87 настай) хүүг тайз руу урьж, хацраа заан “Эхлээд энд” хэмээн хэлж, хүүд тэврүүлэн, хацар дээрээ үнсүүлдэг. Дараа нь тэрбээр уруул руу гаа заан, “Энд бас болно гэж бодож байна” гээд, хүүгийн уруул дээр үнсжээ. Дараа нь Далай лам “Миний хэлийг хөх” гээд, хэлээ гаргаж байгаа нь дүрс бичлэгт гардаг.

Энэтхэгийн Хүүхдийн эрхийн төлөөх төв CNN агентлагт энэ талаар тайлбар өгөхдөө “Зарим хэвлэлд хэлээ гаргах нь Төвөдийн соёлын нэг хэлбэр хэмээн бичсэн байсан. Гэхдээ энэ дүрс бичлэгт гарч буй үйлдэл бол соёлтой холбоогүй. Соёлын нэг хэлбэр байсан ч хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erdenebadrakh Gantulga(103.254.123.54) 2025 оны 03 сарын 13

Гоё ижил хүйстэн болж байгаа юм байна далай ламтай гоё секс хийчие сэрэл хөдлөөд байна

1  |  0
Zochin (64.119.25.191) 2025 оны 03 сарын 13

Za daa ene ch bidhee

1  |  0
Зочин(202.126.89.10) 2025 оны 03 сарын 13

Бид. Мила Богдын шашины урсгалыг хөгжүүлэх нь зөв дөө Энэ бол жинхэнэ Будда багшын сургаалийг хөгжүүлсэн зам гэж боддог. Бусад. Урсгалууд энэ нэг л эрх ямба хөөсөн албан тасалгааны байдал чинь энэ нь дэлхийн ихэнхэд таалагдаж байвал энэ худалаа шүү аажим уусаж алга болгох арга байж мэднэ. Бэлэгдэл болоод үлдүүзэй гэж бодох юм

1  |  0
Зочин(192.82.91.204) 2025 оны 03 сарын 13

Банди нараа тэгвэл зүгээр байлгадаггүй юм биш үүү энэ үйлдлээс нь харвал

2  |  0
Иргэн(192.82.91.204) 2025 оны 03 сарын 13

Надад угаасаа нэг л таалагддангүй яагаад гэвэл түвд нь ямар ч хөгжилгүй бүдүүлэг заваан өөрөө болохоор гадагшаа гараад өөрийнхөө амийг бодоод цагаачлаад амьдардаг сонин

2  |  0
Ба(66.181.180.54) 2025 оны 03 сарын 13

Зөнөсөн заваан өвгөн

2  |  0
ЯМАР ЗАВААН ЮМ БЭ(192.82.92.153) 2025 оны 03 сарын 13

БУДДЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ИЙМ МУУХАЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙДАГ, ЯМАР ЗАВААН ЮМ БЭ. ХАР БОЛСОН ЛАМ НАР ИЙМ БАЙДАГ ЮМ УУ. БУДДЫН ШАШНЫ ЛАМ НАР ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ. ХҮНИЙ НҮДНЭЭС ДАЛД ЮУ БОЛДОГ БОЛ, АРАЙ ДЭНДҮҮ ЮМ.

3  |  0
Зочин(192.82.82.99) 2025 оны 03 сарын 13

Хүүхэд бузарласан сэжгийн балиар новш,зөнөсөн өвгөн

3  |  0
Хэхэ(66.181.161.15) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий дөө жаахан зөнөө юу даа багштан маань

3  |  0
Close menu