Далай лам Буддын сургаал дахин айлдаж эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Коронавирусний цар тахлын улмаас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хөл хорионд ороод буй Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ оны сүүлээр Буддын сургаалаа дахин айлдаж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Дээрхийн гэгээнтэн энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр нөхцөл байдал сайжирна гээд Бодгаяад заларч, сургаалаа алдахыг хүсэж буйгаа Энэтхэгийн буддистүүдийн хүсэлтээр сургаалаар цахимаар айлдах үеэр илэрхийлжээ. Далай лам мэдлэгээ аль болох олон тооны хүнтэй хуваалцаж, бусдыг дахин дахин сургах эрмэлзэл дүүрэн байна гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top