Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны хэргээр хоригдож байхдаа амиа егүүтгэсэн АНУ-ын санхүүч Жеффри Эпштейний файлуудад Монгол Улс олон удаа дурдагдсан байна. Файлуудаас харахад Жеффри Эпштейн Монголыг олон зүйлийг зэрэг туршиж болох газар гэж үздэг байжээ. Тэрээр монголчуудтай хамт өөрийнхөө гэрт, дэлхийн эдийн засгийн форум дээр, мөн Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөлдөх уулзалтуудад зэрэгцэн оролцож байсан.
Ялангуяа Ц.Элбэгдорж болон түүний хүрээлэл олон удаа гарч иржээ. Файлуудаас үзвэл Эпштейн Ц.Элбэгдоржийг гэртээ олон удаа хүлээн авч, уулзаж байсан бөгөөд олон улсын форум, зөвлөлийн үеэр уулзаж байжээ. Тэр зөвлөлд олон улсын улс төрийн томоохон хүмүүс байсан бөгөөд Эпштейн санхүүжүүлэгчээр бүртгэгдсэн. Тэгэхээр тэр зочин биш, харин тодорхой үүрэгтэй хүн байжээ.
Эпштейн Монгол болон Казахстаны талаар Ларри Саммерст (АНУ-ын Сангийн сайд асан) ярьж байсан. Саммерсийн өнгө аясыг харахад маш сөрөг. Тэр Монголыг Гректэй зүйрлэн гэхдээ байгалийн баялагтай гэж тодруулж байсан бөгөөд сул институц, эрсдэл ихтэй, зөвхөн удирдагчид сонсвол боломжтой гэжээ. Тэр Эпштейнийг Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайдын ард байгаа эсэх талаар асууж байжээ. Мөн их тоо /мөнгө/, бодит эрх мэдэлгүй уулзалтад оролцохыг хүсэхгүй гэжээ. Тэр ийн шулуухан байр сууриа илэрхийлсэн бөгөөд Эби /Ц.Элбэгдорж/ түүнд хангалттай төлбөр амласнаар Монголд үе үе ирдэг болсон бололтой.
Аюулгүй байдлын тал дээр Эпштейн Монголыг Израилийн кибер болон аюулгүй байдлын компаниудад санал болгож байжээ. Файлуудад улсын аюулгүй байдлын систем сул гэж Монголыг тодорхойлсон. Тэр мөн Монгол, Казахстаныг газар зүйн байршлын улмаас мэдээллийн орчинд ашигтай гэж нэг бус удаа дурдаж байсан байна. Учир нь Орос, Хятадын дунд байрладаг, мөн Хойд Солонгостой ойр харилцаатай.
Мөн коины санаа файлуудад байсан. Эпштейн Эби болон Женкогийн үед Монголд койн туршихыг хүсэж байсан ба зарим үед үүнийг “Чингис койн” гэж нэрлэж байжээ. Энэ санаа нь энгийн крипто биш, харин төв банкны маягийн койн (CBDC) байв. Энэ төсөл институцийн түвшинд урагшилж чадаагүй тул бодитоор хэрэгжиж чадаагүй байна. Эцэст нь тэр Дубай руу энэ санаагаа хандуулжээ. Тэрээр эл токеныг татварын дундах бүс болгон ашиглахыг хүссэн бололтой.
Женко-ийн үетэй холбоотой тодорхой файлууд мөн гарсан. Санхүүгийн шууд дэмжлэгийн нотолгоо байхгүй ч сонгуулийн дараа Женко Эпштейнд талархал илэрхийлсэн. Тэд Х.Баттулгын зөвлөхөөр дамжуулан харилцаж байжээ. Тэр зөвлөх нь энэхүү харилцаагаараа дамжуулан Ротшильдийн хөрөнгө оруулалтыг өөрийн компанид татаж чадсан бөгөөд хожим нь Монгол Улсын хуулиас зугтаж, Интерполын бүртгэлд гарч ирсэн.
Эпштейн мөн бизнесийн холбогчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Монголын бизнес эрхлэгч (Түшиг ХХК-ийн захирал) түүнээс Ralph Lauren зэрэг барууны компаниудтай холбоо тогтоож өгөхийг хүссэн бөгөөд файлуудад Эпштейн зөвшөөрч, хэрэгжүүлэхийг оролдсон нь гарсан. Энэ нь түүнийг Монголд хаалга нээж өгч чаддаг хүн гэж үзэж байсныг харуулж байна.
Энд мөн Ротшильдийн мэйлүүд гарчээ. Ротшильдийн гэр бүлийн нэг гишүүн Монголд охидгүй явах нь хөгжилгүй байна гэж гомдоллож, Эпштейн түүнийг аралдаа урьсан. Эпштейний мэйлүүдэд бизнес аялал болон сексийн яриа давхцаж байсныг эндээс харж болно.
Эпштейний файлуудаас үзэхэд гаднын чинээлэг эрхмүүд Монголыг эрсдэл багатай хувийн тоглоомын талбай мэтээр үзэж байсныг харуулж байна.
Мьянмартай холбоотой бизнес файлуудад дурдагдсанаас зарим Монголтой холбоотой компаниуд Мьянмарын зах зээлд KYC /Know your customer/ дүрмийг тойрч орохыг оролдсон. Эпштейн ийм төрлийн зохион байгуулалтад сонирхолтой байсан нь татварын хувьд таатай саарал бүс, хяналт сул орчинтой холбоотой.
Ямартаа ч тэр Монголд бат бөх барьц авч чадаагүй. Том санаанууд нь хэрэгжээгүй. Койн бүтсэнгүй. Аюулгүй байдалтай холбоотой санаануудын зарим нь цаасан дээр үлдсэн. Гэхдээ файлуудаас харахад түүний зорилго тодорхой: Монголыг улс төр, санхүү, стратегийн туршилтын талбар гэж үзэж байсан бөгөөд санаа нь бүтээгүй тохиолдолд өөр газрыг сонгон авдаг байжээ. Эх сурвалж: reddit.com

Сэтгэгдэл ( 0 )