Австралийн уул уурхайн “Рио Тинто” компани Английн “Гленкор” уул уурхайн компанийг худалдан авах ажиллагаанд гурван банк санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Уг гурван банк нь “Ж.П.Морган”, “Эверкор”, “Макуари” аж. Хэрэв энэ гэрээ амжилттай болсон тохиолдолд нэгдсэн компанийн үнэлгээ 200 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй тус гурван банк худалдан авах ажиллагааг амжилттай болговол 100 сая ам.долларыг хуваан авах юм. Гэхдээ худалдан авах ажиллагаанд амжилттай оролцсон эсэхийг харгалзаж, үр дүнгийн гүйцэтгэлээр хувааж олгох ажээ.
Хэдийгээр “Рио Тинто” компанид гурван банк зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа ч “Гленкор” компани одоогоор ямар нэгэн банктай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаагүй байгаа юм. “Гленкор”-ын үнэлгээ нь 230.9 тэрбум ам.доллар бөгөөд 2024 оны байдлаар үйл ажиллагааных нь орлого 1.33 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Эх сурвалж: Mining Weekly

Сэтгэгдэл ( 2 )
Монголоос дээрэмсэн мөнгөөрөө худалдан авах гэж бна уу? 2100 ОН ХҮРТЭЛ ГЭДЭГ НЬ ТАЙВШРУУЛАХ ЭЭЛЖИТ ЗАЛЬ, ХУУРАН МЭХЛЭЛТ... \n БОДИТ ҮНЭН: ОЮУТОЛГОЙН 60 %-г 16 ЖИЛД УХСАН ЮМ БОЛ ҮЛДСЭН 40 %-г 14 ЖИЛД /2040 ОН ГЭХЭД/ УХААД, ЗӨӨГӨӨД ДУУСНА...\n МОНГОЛЫН ХҮРТЭХ АШИГ 00 %... \n МОНГОЛД ҮЛДЭХ ЮМ НЬ: ХЭДЭН ЗУУН КМ ҮРГЭЛЖЛЭХ ХӨНДИЙ ХОНГИЛ, 20,0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ИХ ӨР, ӨМНӨГОВЬ АЙМАГ БҮРЭН ЦӨЛЖӨӨД ДУУСНА ГЭСЭН ДҮР ЗУРАГ ТОД ХАРАГДАЖ БАЙНА... !!!\n\n