“Рио Тинто” шинэ гэрээ байгуулахаар ЯАРЧ БАЙНА

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

“Рио Тинто” компани 2030 он гэхэд зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний тавд орох төлөвтэй байгаа зэсийн томоохон Оюутолгой уурхайн зэсийн агууламж, үйлдвэрлэлийн хэмжээг нь буурахаас сэргийлэх чиглэлээр авч буй хүчин чармайлтын хүрээнд шинэ гэрээ байгуулахаар яаравчилж байна.

“Рио Тинто” компани Торонтод бүртгэлтэй “Entree Resources” болон Монгол Улсын Засгийн газартай гурван талт яриа хэлэлцээ хийж, “Entree Resources” компанийн мэдлийн зэсээр баялаг зарим хэсгийг төсөлдөө нэмж хамруулахаар зорьж байна.

“Entrée Resources” компанийн мэдлийн зарим хэсгийг Оюутолгой уурхайтай нэгтгэх тухай урьдчилсан хэлцэл 20 жил хүчин төгөлдөр үйлчлэх хэдий ч уурхайн үйлдвэрлэлийн түвшинг энэ оны хэмжээнд барихын тулд хоёр сарын хугацаанд эцсийн хэлэлцээр байгуулах шаардлага тулгараад байгаа юм.

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жэкоб Стаусхолм энэхүү хэлэлцээрийг байгуулахад ихээхэн нөлөө үзүүлэх Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээ хийх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсыг зорьсон.

Хэрэв “Рио Тинто” төлөвлөгөөнийхөө дагуу Оюутолгой уурхайг хөгжүүлж чадвал 6.9 тэрбум ам.долларын өртөг бүхий гүний уурхай нь ирэх арван жилд хэмжээгээр дэлхийд эхний дөрөвт орох юм.

Мухардал

Гэвч “Рио Тинто”, “Entree Resources” компаниудын хооронд үүссэн зэсийн нөөцөөр баялаг хэсгийн түрээсийн төлбөрийн асуудалтай холбоотой маргааны улмаас тус уурхайн ашгийн хэмжээ багасах эрсдэл үүсээд байна. Оюутолгой гүний уурхайн “panel cave zero” бүсээс олборлолт хийж байгаа бөгөөд ойрын саруудад өндөр чанартай зэсийн “panel cave one” бүсийг олборлож эхлэхээр төлөвлөж байна. Гэвч энэ хэсгийн 20 хувийг “Entree Resources” компани эзэмшдэг ба “Рио Тинто” тус компаниас эрхийг нь худалдан авч дөнгөхгүй байна.

Энэхүү мухардмал байдал Оюутолгойн төлөвлөгөөг тасалдуулахад хүргэх эрсдэлтэй. Учир нь тус хоёр компани гэрээ байгуулахаас нааш “panel cave one” бүсийг хөгжүүлэх боломжгүй. Гэрээг ирэх хоёр сарын дотор байгуулж чадахгүй бол “Рио Тинто” компанид 2025 онд бага агууламжтай хэсэгт олборлолт явуулах зэрэг түр зуурын арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ. Улмаар зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ болон орлого нь буурна.

Эх сурвалжийн мэдээллээр, нөхцөл байдлыг тун яаралтай шийдэх шаардлагатай байгаа бөгөөд “Рио Тинто” компани “panel cave one” бүсийг аль болох хурдан хөгжүүлэхийг яаравчилж байна.

Тус хоёр компани хэлцэл байгуулах нь мухардмал байдлаас гарах дөнгөж эхний алхам. Гэрээ байгуулсны дараа Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээний хоёрдугаар үе шатыг эхлүүлж, Монголын талаас тус төслийн 34 хувийг эзэмших асуудлыг шийдэх ёстой. “РИо Тинто” нь тус төслийн 66 хувийг эзэмшдэг юм.

Монголын Засгийн газрын сонирхол

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Рио Тинто”, “Entree Resources” компаниудын хооронд үүссэн мухардмал байдлын улмаас уурхайн үйл ажиллагааг доголдуулсан асуудлыг шийдвэрлэхийн тулд арга хэмжээ авч байгаа гэж “The Australian Financial Review” -д өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.

Сүүлийн 15 жилд Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани хоорондын харилцаа зарим үед тогтворгүй байсан. Тухайлбал, 2012-2015 оны хооронд Оюутолгойн гүний уурхайн төслийг түр зогсоож, талууд уурхайн баялгийг хэрхэн хуваах талаар яриа хэлэлцээ хийж байв. Харин өдгөө талуудын харилцааг Ц.Туваан сайд “тогтвортой” гэж тодорхойлжээ.

2020 оны нэгдүгээр сард Жэкоб Стаусхолм Монгол Улсын Засгийн газартай үүссэн олон маргааныг шийдвэрлэсэн.

Тэрбээр тус улсын “Рио Тинто” компанид төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг цагаатгаж байсан юм. Маргаан дагуулсан олон асуудлыг шийдсэн хэдий ч “Рио Тинто”, Монгол Улсын Засгийн газрын хооронд татвартай холбоотой урт хугацааны маргаан дэгдэж, арбитрын шүүхэд хандахад хүрсэн.

Ц.Тувааны хэлснээр, 133 сая ам.долларын татварын асуудал яригдаж байна.Энэ оны зургаадугаар сард шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар “Рио Тинто”-д шахалт үзүүлнэ гэсэн яриа бий. Харин энэ талаар Ц.Туваан “одоогоор үгүй” хэмээн хариулсан байна.

Эх сурвалж: https://www.afr.com

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(103.212.162.144) 2024 оны 11 сарын 27

1000 ны луйвар явагдсаар , улам шунасаар байна. Манайхан сэрэмжтэй байж сайн л хянаарай. Ард түмэн харж байна шүү. Эрх бшхий нөхөд алдаа хийвэл уучлахгүй шүү. яваандаа бүх юм ил л болдогийг хар.

0  |  0
Mongol negd(172.58.165.90) 2024 оны 11 сарын 12

Luibarchid iig huuj zailuul bayr baabar elbeg gesen urbagchid aa tsaazal

2  |  0
Зочин. (66.181.180.221) 2024 оны 11 сарын 12

ХААНААС ИРСЭН ТЭР ГАЗАРЛУУ НЬ ЗАЙЛУУЛАЖ ХӨӨЖ ГАРГА!!!

3  |  0
Хаха(202.126.88.162) 2024 оны 11 сарын 12

Энэ лалрын риотинто шунал нь барагддаггүй лалар вэ харин ч энэ новшуудын гэрээг цуцалж урьд олборлосон олборлолтыг нөхөн төлүүлэх нь тусгаар улсын хувьд бүрэн боломжтой тэгээд рио-ийн салбар болон Канадын үйл ажилгааг монголд ахиж үйл ажилгаа явуулахын бүрэн зогсоох хэрэгтэй. Япончууд анх оюу толгойг өөрийн хөрөнгөөрөө ашиглаж олборлолт хийсэн цагаас монгол улстай хувь тохио ч ашиглая гэсэн санал дэвшүүлсэн боловч манай их шуналын гишүүд ард түмнээ биш. Зөвхөн гэр бүл, бөгсөө баярлуулах нууц амрагаа тэжээхийн тулд нэг нүдээ өгөхөөс наагуур юм болж байгаад хувьдаа зарсан гэж болно

6  |  0
Зочин(202.126.90.231) 2024 оны 11 сарын 11

Яарвал даарна,гэрээ дээрээ гэдий,гадны луйварчдад, мөлжүүлээд баяжсангүй,бүр дордсон.Тэнэг хүмүүсийн гэрээнээс болж,ухуулаад ухуулаад л өрөнд ороод,ард түмэн туйлдаж байна.Хэдэн шуналтай хүмүүсийн карманд ордог.

6  |  0
Зочин(103.140.10.201) 2024 оны 11 сарын 11

Энэ ч Оюунэрдэнэ Туваан мэтийн улс төр хөөсөн нөхдүүдийн шийддэг асуудал биш шүү . Иймд гэрээг нь зогсоох цаашлаад ордыг монгол улс буцааж авах хүртэл түвшинд хүргэж чадахгүй бол засгийн газраа огцоруул зайгаа тавьж үүрд зайлцгаах л болно доо . Энэ Нараа Сараа Навчаа Цэцэгээ энэ тэрээ гэсэн 126 буплианы нөхдүүд дүүрсэн ИХ ч тарж монгол ёстой орвонгоороо өөрчлөгдөхгүй бол 2028 бахь байдгаараа л бас л нэг өөрчлөлт 250 гишүүн байвал улсаа өргөөд явлаа гэх ба

7  |  0
Зочин(66.181.161.108) 2024 оны 11 сарын 11

Монгол улсаас ямар аргаар яаж молидож идэх гэж маш их яарчээ Одоо болноо хөөж гарга Гадны гуйлгачин Могголын баялгаар хагартлаа баяжиж дууслаа ш дээ

5  |  0
Tumur(202.126.91.140) 2024 оны 11 сарын 11

туваан гэгч новш байнаа, рио тинто олон долоон үггүй ЗАЙЛ.

4  |  0
Зочин(202.126.88.173) 2024 оны 11 сарын 11

Луйварчингуудтай хэрхэвч болохгүй.

7  |  0
Алтай (66.181.160.20) 2024 оны 11 сарын 11

Яагаад Рио тинтод засгийн газраас туслах болов? . Яасан гэж вэ? Бидэнд юү өгдөг гэж? Орлого зарлагыг нь хянадаг билүү? Монголоор орлого зарлага нь орж гардаггүй ш дэ!! ?

9  |  0
Зочин(202.9.40.166) 2024 оны 11 сарын 09

Туваан, Женкогийн хүн учраас Женкогийн бүлэглэл Оюу толгойгоос овоо юм хүртэх бх ! Ардын намын бүлэглэл аль уже хүртэх ёстой хүртсэн, авсан ! 2 тэрбум $ авсан гэдэг !

3  |  0
Banga(202.179.27.78) 2024 оны 11 сарын 09

7 uuliin tsaaguur dald or! Udahgui Mongoloos hoogdoh bolno

4  |  0
RIO TINTO MANDTUGAI(103.168.34.194) 2024 оны 11 сарын 10

Rio Tintogiin 66

2  |  2
Нагийл(202.126.90.184) 2024 оны 11 сарын 12

Туваан чи Монгол хүн юм бол МОНГОЛ ГАЗАР ШОРОО Монголын ард түмний төлөө зохилох зүрх сэтгэлтэй байгаарай

11  |  0
Ирггэн(202.9.46.241) 2024 оны 11 сарын 11

Битгий гэрээ хийгээсэй. Монголыг цөлмөж байгаа Рио тинто Монголоос зайл. Монгол орны хаа сайгүй газар нутгийг минь ухаж сэндийлж байгаа хужаа нар Монголоос минь зайлцгаа

10  |  2
Irgen(202.126.91.131) 2024 оны 11 сарын 09

Рио тинто Монгол улсын нутаг дэвсгэрээс тонилж үз. Дээрэмчин талаачид.

6  |  2
shal hudalaa buraad (103.57.92.143) 2024 оны 11 сарын 09

vgui dee. harin ch oyuintolgoi oiroltsooh zesiin ord gazaruudiig ezemshimj baigaa ene kompanias ordiig rio rinto abah geed baigaa sh dee..

5  |  1
зззз(66.181.179.86) 2024 оны 11 сарын 09

Туваан гуай та бөөрөнхийлөхгүй шүү

5  |  1
songogch(202.9.47.24) 2024 оны 11 сарын 12

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жэкоб Стаусхолм аа....бид ашгаа нэн яаралтай авмаар бна...танайх яагаад өгөхгүй бна вэ???

10  |  3
Мөнх(66.181.183.34) 2024 оны 11 сарын 09

Юун ойлголмжгүй юм бичээд бна аа !!!

3  |  2
Top