Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 04

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурветыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Энэтхэгийн Засгийн газар хооронд байгуулсан дижитал шийдлийн салбарын харилцан ойлголцлын санамж бичиг (MoU)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурветын зүгээс Энэтхэг Улсад кибер аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг Төв банк хариуцан ажилладаг бөгөөд REBIT зэрэг мэргэжлийн байгууллагууд 24/7 зарчмаар тасралтгүй хяналт тавьдаг туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог эрчимжүүлэх чиглэлээр тодорхой санал санаачилгуудыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top