“Нөхөрлөлийн Өнгө" уран зураг, гар урлал бүтээлийн үзэсгэлэн, уралдааныг зохион байгуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 25

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран “Нөхөрлөлийн Өнгө" уран зураг, гар урлал бүтээлийн үзэсгэлэн, уралдааныг хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байна.

Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид өргөнөөр оролцох боломжтой.

Уралдааны төрөл:

  • Уран зураг
  • Гар урлал

Бүтээлийн сэдэв:

Гар урлалын төрөлд (8-18 нас)

  • Энэтхэг орны дурсгалт газрууд (барилга байгууламж, хөшөө дурсгал

Уран зураг, дүрслэх урлаг (3 насны ангилалтай)

  • Миний төсөөллийн Энэтхэг орон (8-11 нас)
  • Монгол, Энэтхэгийн мөнхийн нөхөрлөл (12-14 нас)
  • Монгол, Энэтхэгийн соёлын харилцаа (15-18 нас)

Бүтээлд тавигдах шаардлага

  • Уран зургийн бүтээл нь А3 хэмжээтэй байх
  • Гар урлалын бүтээлд хэмжээ хамаарахгүй
  • Бүтээлийн ар талд: Бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, сургууль анги, нас, харилцах утасны дугаар зэрэг мэдээллийг тодорхой бичнэ.
  • Бүтээлийн утга санаа, өнгө дүрслэл, гүйцэтгэлд анхаарах
  • Бусдын бүтээлийг хуулбарлахгүй байх
  • Өгөгдсөн сэдвийн хүрээнд сайтар судлан бүтээлдээ тусгасан байх
  • Өмнө нь оролцож байсан бүтээлээр дахин оролцохгүй байх

ШАГНАЛ:

Гранпри-1 хүүхэд, өргөмжлөл, 500,000 төгрөг

1-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 300,000 төгрөг

2-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 200,000 төгрөг

3-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 150,000 төгрөг

тусгай байр 8 хүүхэд - өргөмжлөл, 50,000 төгрөг

Оролцогч нарын уран бүтээлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хүүхдийн Урлан Бүтээх Төв дээр хүлээн авна.

2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14:00 цагт, Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” арт галерейд шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top