"Е-business” системээр гар утаснаасаа компани байгуулах боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 28

Аж ахуйн нэгжүүдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн “e-business” системийн мобайл хувилбар тун удахгүй хэрэглээнд нэвтрэх гэж байна.

Бизнес эрхлэгчид цаг хугацаа орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж үйл ажиллагаа явуулах бүрэн боломжийг бүрдүүлэхээр төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйлчилгээнүүдийг “E-Business” системд нэгтгэж бүрэн цахимжуулах ажил үе шаттай явагдаж байна.

Ингэснээр:

-Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан шалгуураар авах,

-Системээс үүссэн лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах,

-Үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг харах,

- Хуулийн этгээдийн цахим гэрчилгээ болон дүрмийн хуулбар авах,

- Төрд бүртгэлтэй мэдээллээ хянах, аж ахуйн нэгжид зориулсан мэдээ, мэдээлэл авах, мөн холбогдох үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт агентаас авах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top