Пари Сен-Жермен – Ренн: Аваргууд ялагдлаа нөхөж чадах уу?

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 04

Францын Лиг 1-ийн арванхоёрдугаар сарын 6-нд болох 15-р тойргийн тоглолтууд эхлэх гэж байна.

Мотивацын эрэлд

Монакогийн эсрэг тааруухан тоглосон (0:1) ПСЖ ялагдал Лиг 1-ийн тэргүүлэгчийн байр сууриа алдахад хүргэв. Долоодугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн улирлыг амжилттай өндөрлүүлсний дараа парисчууд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнүүдэд урам зориг, эрч хүчгүй болсон мэт тоглож байв.

“Алдаагаар дүүрэн оновчгүй тоглолт мэдээж ялалтад хүргэхгүй. Бид алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тоглолтыг дахин үзэж, дүгнэлт хийх хэрэгтэй” хэмээн Луис Энрике Монакод ялагдсаныхаа дараа хэлж байв. Тэд 2021 оноос эзэмшиж байгаа Лиг 1-ийн титмээ алдахгүйн тулд багтаа өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ.

Харин гэртээ ПСЖ өөлөхийн аргагүй амжилт гаргасаар. Олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш улаан-хөх өнгөтэй өмсгөлтнүүд зургаан тоглолтоос 16 оноо авсан бөгөөд зөвхөн Страсбургийг л дөнгөсөнгүй.

Дэзирэ Дөүэ, Ашраф Хакими нар бэртлийн улмаас Реннтэй хийх тоглолтод талбайд гарч чадахгүй, харин Нуно Мендесийн хувьд оролцох эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Луис Энрикед хажуугийн хамгаалалтад хүчтэй өрсөлдөгчийн эсрэг тактикийн шинэ шийдэл гаргах шаардлагатай болжээ.

Үйлдвэр дахин ажиллаж эхэллээ

Ренн бол өндөр бүтээмжтэй “школ”-той клуб. Тус баг залуу авьяастнуудыг бэлтгэхэд мэргэшсэн. Тухайлбал, ПСЖ-д тоглож буй Дэзирэ Дөүэ эндээс төрсөн билээ. Өмнө нь Ренн ЕАШТ-д орох эрхээ зургаан улирал дараалан авдаг байсан бөгөөд тоглогчдын шилжилт, ашиг орлогоо талбай дээрх тоглолтынхоо чанартай хослуулж чаддаг байв. Гэвч сүүлийн улирлуудад тэд санаснаар амжилттай тоглож чадсангүй. Өнгөрсөн хоёр улиралд тус тус 12 болон 10-р байрт бичигдсэн билээ.

Энэ улирлыг ч мөн сул эхлүүлсэн тул хэвлэлүүд Хабиб Бейег чөлөөлөх тухай яригдаж эхэлсэн тухай бичиж байв. Харин 48 настай дасгалжуулагч байдлыг эргүүлж чадлаа. Дараалсан дөрвөн ялалт авсны дүнд Ренн 5-р байр руу дэвшиж, одоо ПСЖ-гээс ердөө зургаан оноогоор дутуу байна.

Зуны солилцооны улирлын үеэр Ренн маш зөв ажилласан. WhoScored сайтын үнэлгээгээр багийн шинэ тоглогчид хамгийн сайн тоглогчдын тоонд багтаж байна. Үүнд довтлогч Эстебан Лепол (7 гоол, 3 дамжуулалт), Брил Эмболо (4 гоол, 1 дамжуулалт), төвийн хагас хамгаалагч Валентин Роньег, Махди Камара болон түрээсээр ирсэн хамгаалагч Пшемыслав Франковски нар орно.

Аз ёндоо ч бас чухал үүрэг гүйцэтгэж байна. Ренн ердөө 18 гоол алдсан бол өрсөлдөгчдийнх нь xG нь 26.58 байна.  Түүнчлэн хаалгач Бриз Самба тоглолт бүр тогтворгүй үзүүлэлттэй байна.

Өмнөх тоглолтуудын статистик

Парист болсон сүүлийн гурван тоглолтод Ренн 4 оноо цуглуулснаас нэг хожил, нэг тэнцээ, нэг ялагдалтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top