Ахуйн гал түймрийн улмаас шатсан "Шинэ Улаангом" захыг дахин барихад зориулж, Увс аймгийн 2026 оны төсөвт гурван тэрбум төгрөг тусгажээ. Галын улмаас олон айлын амьжиргаа, жижиг, дунд бизнес эрхлэгчид хохирсон тул ийнхүү шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгаад байна.
Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах "Шинэ Улаангом" захад 2025 оны 11-р сарын 25-ны өдөр гал гарч, бүрэн шатсан. Тус захад нийтдээ 280 гаруй худалдаа эрхлэгч лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Галын урьдчилсан дүгнэлтээр цахилгааны богино холболтооос үүдэлтэй гэж үзээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )